Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Хималайн нуруунаас долоон уулчны цогцсыг олжээ | Peak News

Хималайн нуруунаас долоон уулчны цогцсыг олжээ

06 сарын 24, 2019

ШИНЭ ДЕЛИ. /CNN/. Өнгөрсөн сарын сүүлээр Энэтхэгийн Хималайн нуруунд сураггүй болсон долоо уулчны цогцсыг аврах багийн ажилтнууд ням гарагт олсон талаар Энэтхэг, Төвөдийн хилийн цагдаагийн газраас мэдээлжээ.

Дөрвөн Британи, хоёр Америк, нэг Австрали, нэг Энэтхэг уулчин тавдугаар сарын 26-нд Энэтхэгийн хамгийн өндөр оргилуудын нэг болох “Нанда Деви”-гийн ойролцоо сураггүй болсон бөгөөд тэднийг нурангинд цохиулсан хэмээн таамаглаж байна. 

"Найм дах уулчныг эрэн хайх ажиллагааг даваа гарагт үргэлжлүүлнэ" гэж Энэтхэг, Төвөдийн хилийн цагдаагийн газраас мэдээлжээ. Уулчдын багийн аяллын компанийн “Facebook” хуудсанд мэдээлснээр, уулчид урьд өмнө нь хэн нэгний гарч байгаагүй, нэрлэгдээгүй оргилд гарахыг оролдож байжээ. 

Харин Энэтхэгийн эрх баригчид өмнө нь мэдээлэхдээ, уулчид ийм зөвшөөрөл аваагүй, хэрэв хүсэлт гаргасан бол зөвшөөрөхгүй байсан гэжээ. 

Уулчдын багийг Их Британийн уулчин Мартин Моран ахалж явсан бөгөөд багийн 12 гишүүн "Нанда Деви" оргилд авирах зөвшөөрөл авсан байжээ. Цаг агаар муудсаны улмаас багийн дөрвөн гишүүн буцах шийдвэрийг гаргасан бол бусад найман уулчин нэрлэгдээгүй оргилыг зорьсон байна. 

Аврах албаны ажилтнууд уулчдын багийн дөрвөн гишүүнийг энэ сарын эхээр аварсан бөгөөд сураггүй болсон уулчидтай хамгийн сүүлд холбоо тогтоосон хүмүүс тэд болжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

уулчин эверест

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.