Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Хималайн нуруунаас таван уулчны цогцсыг илрүүлжээ | Peak News

Хималайн нуруунаас таван уулчны цогцсыг илрүүлжээ

06 сарын 04, 2019

ШИНЭ ДЕЛИ. /BBC/. Энэтхэгийн Хималайн нуруунд сураггүй болсон найман уулчныг эрэн хайх ажиллагааг нисдэг тэргээр явуулах үеэр таван уулчны цогцсын байршлыг тогтоосон гэж Энэтхэгийн эрх баригчид мэдээлжээ.

Энэтхэгийн хоёр дахь өндөр оргил болох “Нанда Деви”-д гарахаар оролдож байсан дөрвөн Их Британи, хоёр Америк, нэг Австрали, нэг Энэтхэг уулчин сураггүй болсон талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн юм. Тэднийг олон нурангид цохиулсан хэмээн таамаглаж байна.

Нэгэн эх сурвалжийн “AFP” агентлагт мэдээлснээр, цогцсууд 12 уулчны авирсантай ижил чиглэлд харагдсан аж. Аврах албаны ажилтнуудын хувьд нисдэг тэрэг буух боломжгүй газраас уулчдын цогцсыг хэрхэн авчрах арга замыг эрэлхийлж байна. Найман уулчнаас өнгөрсөн тавдугаар сарын 26-наас хойш холбоо тасарсан бөгөөд тухайн өдрийн маргааш нь нуранги үүсжээ. 

Цаг агаар муудсаны улмаас буцах шийдвэр гаргасан уулчдын багийн дөрвөн гишүүнийг өнгөрсөн ням гарагийн орой аварсан бөгөөд сураггүй болсон уулчидтай хамгийн сүүлд холбоо тогтоосон хүмүүс тэд болжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

уулчин цогцос хималай

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.