Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Хот хооронд, орон нутагт ачаа барааг цахимаар захиалах боломжтой боллоо | Peak News

Хот хооронд, орон нутагт ачаа барааг цахимаар захиалах боломжтой боллоо

Х.Оргил
01 сарын 28, 2019

“Ачаа тээврийн цахим систем”-ийг нэвтрүүлэхээр АТҮТ, Ворлд инновэшн ХХК-тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэхүү үйлчилгээ нь хот хоорондын ачаа тээврийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй, эрсдэлгүй байлгах, стандартын шаардлага хангасан нөхцөлөөр тээвэрлэлт хийх, ачаа тээврийн мэдээллийн нэгдсэн сан бий болгох зорилготой юм.

Манай улсын хувьд хот хооронд, орон нутагт ачаа барааг тээвэрлэхдээ зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэдэггүй, тээвэрлэлтийн явцыг хянах боломжгүй, нэгдсэн үйлчилгээгүй, хувь хүмүүс хоорондоо зохицох байдлаар явагддаг бөгөөд үнийн нэгдсэн тарифгүй, ачаа бараа эвдэрч гэмтэх, алга болох зэрэг асуудал гардаг.

“Ачаа тээврийн цахим систем” бий болсноор ачаа тээврийн үйлчилгээ шуурхай, хүртээмжтэй, хямд хүргэх боломж бүрдэх бөгөөд ачаа барааг цахим хэлбэрээр захиалах, хүлээж авах, бүртгэлжүүлэх зэрэг олон давуу талтай.

Түүнчлэн тус цахим системээр төлбөр тооцоо хийх, тээвэрлэгч, тээврийн хэрэгслийн мэдээллийг шалгах боломжтой. Мөн жолооч нар ачаа хайж явах шаардлагагүй болох бөгөөд авто замын ачааллыг ч тооцоолж болох юм. Улмаар дотоод, гадаад ачаа тээвэрлэлтийн мэдээллийн нэгдсэн суурь баазыг бий болгох аж.

Холбоотой сэдвүүд

цахим карт цахиммөнгө

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.