Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
“Хотын дарга сонсож байна” шууд утсыг ажиллуулна гэв | Peak News

“Хотын дарга сонсож байна” шууд утсыг ажиллуулна гэв

Х.Оргил
04 сарын 05, 2019

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн өчигдөр хуралдлаа. Улаанбаатар хотын дугаар хорооны иргэд өөрт тулгамдсан асуудлаа Хотын даргад шууд уламжлах бололцоо тавдугаар сараас эхлэн  нээгдэнэ гэлээ.

Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй-Төрийн үйлчилгээний жил” болгон зарлах тухай, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, 2019 оныг “Иргэдийн оролцоотой-Хөгжлийн жил” болгон зарлах тухай захирамжийг үндэслэн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээнд шинэ менежмент нэвтрүүлэх, мэдээллийн технологийн ухаалаг шийдлүүдийг ашиглах, хариуцлагыг дээшлүүлэх замаар төрийн үйлчилгээг иргэдэд цогц, хүртээмжтэй, шуурхай, тэгш, нээлттэй хүрэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэх юм байна.

Иргэн төрийн үйлчилгээний талаарх мэдээлэл авах, шууд утас ажиллуулснаар иргэдийн санал хүсэлтэд суурилсан хяналтыг сайжруулах, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх шинэ менежмент, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх зорилгоор “Хотын дарга сонсож байна” шууд утас ажиллуулах юм. 

Ингэснээр автомат хариулагчаар заавар зөвлөмж хүргэх, иргэдийн дуудлага бүрт  хариулах боломж бүрдэхийн зэрэгцээ оператор болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын иргэдийн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд шууд хяналт тавих, аль салбар, ямар байгууллагад иргэдийн өргөдөл, гомдлын хандалт их байгааг тодорхойлох боломж бий болох, хэрэглэгчийн мэдээллээр өмнөх дуудлагын түүхтэй танилцах, иргэдийн хүсэл шаардлагад дүн шинжилгээ хийх замаар шийдвэр гаргах боломж бүрдэх зэрэг давуу талтай гэж  нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг танилцууллаа. 

Хотын захирагчийн зүгээс дөрөвдүгээр сарын 15-ны дотор багтаан иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах  шууд утас ажиллах нөхцлийг бүрдүүлэх шийдлийг гаргахыг чиглэл болголоо. 


Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Холбоотой сэдвүүд

с.амарсайхан хотындарга

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.