Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Хүчирхийлэл харуулсан дүрс бичлэг нийтэлбэл шоронд хорих хууль баталжээ | Peak News

Хүчирхийлэл харуулсан дүрс бичлэг нийтэлбэл шоронд хорих хууль баталжээ

04 сарын 04, 2019

МОСКВА. /TASS/. Австралийн парламент хүчирхийлэл, аллага харуулсан дүрс бичлэг, материалуудыг нийгмийн сүлжээнээсээ нэн даруй устгахгүй байгаа хэвлэл мэдээллийн компаниудын удирдлагуудыг шоронд хорихыг заасан шинэ хууль баталжээ.  

Хуулийг парламент баталмагц хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх юм. Үүнтэй холбоотойгоор хэвлэл мэдээллийн компаниуд эрүү шүүлт, аллага, хүчирхийлэл харуулсан дүрс бичлэгүүдээ даруй устгах шаардлагатай аж. Эсрэг тохиолдолд компаниуд орлогынхоо 10 хүртэлх хувьтай тэмцэх хэмжээний торгууль төлөх болон удирдлагууд нь 3 хүртэлх жилийн хугацаатай шоронд хоригдож болзошгүй аж. Түүнчлэн иймэрхүү утга агуулгатай материалууд нийгмийн сүлжээнд нийтлэгдвэл энэ талаар компаниуд цагдаад даруй мэдэгдэх ёстой гэнэ.  

Австралийн 28 настай иргэн  Брентон Таррант Шинэ Зеландын Крайстчерч хотын сүмд халдлага үйлдсэн хэрэг гарснаас хоёр долоо хоног гаруйн дараа энэхүү шинэ хуулийг Австралийн парламент баталжээ. Халдлагын улмаас 50 хүн амь үрэгдэж, 50 хүн бэртэж эмнэлэгт хүргэгдсэн. Халдлага үйлдэх үеэрээ гэмт этгээд халдлагын үйл явцыг “Фэйсбүүк” хуудсаараа шууд дамжуулан үзүүлж байсан юм. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.