Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Хөдөлмөр эрхлэлтийн цогц үйлчилгээнд хамрагдах иргэдийг маргаашаас бүртгэнэ | Peak News

Хөдөлмөр эрхлэлтийн цогц үйлчилгээнд хамрагдах иргэдийг маргаашаас бүртгэнэ

Б.Баясгалан
07 сарын 23, 2020

Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэн, шинэлэг арга хэлбэрээр зохион байгуулж, иргэдийг ажилтай, орлоготой болгох зорилгоор “Хөдөлмөр эрхлэлтийн цогц үйлчилгээ”-г 2020 оны 3, 4 дүгээр улиралд үе шаттайгаар хүргэнэ.

Тус үйлчилгээнд хамрагдах иргэдийг 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн хооронд нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт байрлах “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-д бүртгэнэ.

Хөдөлмөр эрхлэлтийн цогц үйлчилгээг нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, хөдөлмөр эрхлэлтийн бусад мэргэжлийн байгууллагууд болон ажил олгогчид хамтран зохион байгуулж, дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:

  • Хөдөлмөр эрхлэх чадварыг үнэлэх
  • Хувь хүний хөгжил, ажлын байран дахь хандлага, ур чадварыг тодорхойлох /цахим болон цаасан суурьт тест/
  • Хөдөлмөрийн зах зээлд нэвтрэхэд шаардагдах ур чадварыг эзэмшүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх /бүлгийн сургалт, сэтгэл зүйн зөвлөгөө, ганцаарчилсан зөвлөгөө, мэдээлэл/
  • Ажилд зуучлах

Дэлгэрэнгүй мэдээллийг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-өөс авна уу. Утас: 7511-1896

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020  оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Нэг өрх-Нэг ажлын байр"  хөтөлбөрийн хүрээнд тус үйлчилгээг зохион байгуулж буй аж.

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.