Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Хүн амын амьжиргааны доод түвшинг шинэчлэн тогтоолоо | Peak News

Хүн амын амьжиргааны доод түвшинг шинэчлэн тогтоолоо

peak.mn
01 сарын 22, 2019

Монгол Улсын “Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай” хуулийн 5 дугаар зүйлд “Хүн амын амьжиргааны доод түвшинг хэрэглээний доод хэмжээг үндэслэн Үндэсний Статистикийн хороо тодорхойлно” гэж заасны дагуу 2019 онд мөрдөх Хүн амын амьжиргааны доод түвшинг шинэчлэн тогтоолоо. 

Шинэчлэн тодорхойлсон амьжиргааны доод түвшинг өмнөх онд мөрдөж ирсэн амьжиргааны доод түвшинтэй харьцуулахад Улаанбаатар хотод 19.3 (9.7%) мянган төгрөг, Зүүн бүсэд 13.6 (7.8%) мянган төгрөг, Баруун бүсэд 12.8 (7.2%) мянган төгрөг, Хангайн бүсэд 11.7 (6.4%) мянган төгрөг, Төвийн бүсэд 11.6 (6.6%) мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.

Хүн амын амьжиргааны доод түвшинг хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, халамжийн хэмжээг тогтоох, төрөөс иргэдэд эд, мөнгөний туслалцаа үзүүлэхэд жишиг үзүүлэлт болгон хэрэглэдэг.

Хүн амын амьжиргааны доод түвшин нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 58.5-68.1 хувийг, Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн 66.8-77.8 хувийг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн 77.0-89.7 хувийг, ҮСХ-ны 2018 оны 3 дугаар улирлын цалингийн мэдээний сарын дундаж цалингийн 18.1-21.1 хувийг хангаж байна. Харин Нийгмийн халамжийн сангаас олгох халамжийн тэтгэврийн хэмжээнээс 20.7-40.6 хувиар илүү байна.

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо

Сэтгэгдэл бичих (3)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.