Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Хүний судсыг 20 жилээр залуужуулж болохыг эрдэмтэд тогтоожээ | Peak News

Хүний судсыг 20 жилээр залуужуулж болохыг эрдэмтэд тогтоожээ

Митохондрт нөлөөлдөг үл исэлдүүлэгчүүдийг /антиоксидант/ хэрэглэснээр судсыг залуужуулж болно гэдгийг Колорадогийн их сургуулийн хэсэг эрдэмтэд тогтоожээ.

Судлаачид 60-79 насны 20 хүнийг оролцуулан туршилт хийсэн байна. Тэдний тал нь буюу 10 хүн митохондрт нөлөөлөх MitoQ гэдэг үл исэлдүүлэгчийг хэрэглэсэн бол бусдад нь плацебо буюу хуурамч эм өгчээ.

Ингээд сар хагасын дараа туршилтад оролцсон хүмүүсийн зүрх-судасны тогтолцоо нь хэрхэн ажиллаж буйг шалгасан байна. Үүний дараа туршилтад оролцогчдын байрыг сольж, туршилтыг давтан явуулжээ.

Туршилтын эцсийн үр дүнг үзвэл, туршилтад оролцогчдын судсанд томоохон өөрчлөлт орж, 15-20 жилээр залуужсан байв. Тодруулбал, судасны үйл ажиллагаа нь 42 хувиар сайжирчээ. Ийм үзүүлэлт нь цаашдаа зүрхний өвчинд өртөх магадлалыг 13 хувиар бууруулах аж.

“Энэ бол митохондрт нөлөөлөх үл исэлдүүлэгчийн цусны судсанд нөлөөлөх байдлыг тодорхойлох зорилгоор хийсэн анхны клиник туршилт юм” хэмээн судалгааг удирдсан Мэтью Россман ярьж байна. Түүний хэлснээр, эмчилгээний ийм арга нь нас ахихтай холбоотой зүрх-судасны өвчлөлийн эрсдэлийг бууруулахад ихээхэн үр дүнтэй байх болно.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

цус эрүүл мэнд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.