Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Ким Жөн Ун анхны хөрөг зургаа зуруулжээ | Peak News

Ким Жөн Ун анхны хөрөг зургаа зуруулжээ

peak.mn
11 сарын 07, 2018

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун албан ёсны анхны хөрөг зургаа олны өмнө ил болгосон нь түүний хувь хүнийг тахин шүтэх үзэл шинэ түвшинд гарсныг илтгэсэн тухай телевизийн “BBC” суваг мэдээлэв.

Түүнээс өмнөх үеийн удирдагчдын хөрөг зургууд БНАСАУ даяар тархсан байхад Ким Жөн Ун өөрийгөө удирдагч гэхээс илүүтэй өв залгамжлагчийн хувиар үздэг байсан юм. Харин сүүлийн үед түүний байр суурь өсөн нэмэгдсэн бөгөөд үүнд 2018 онд хийсэн олон улсын айлчлалууд ихээхэн хувь нэмэр оруулсан билээ.

Кубын ерөнхийлөгчийг БНАСАУ-д айлчлах үеэр тус улсын одоогийн удирдагчийн маш том хэмжээтэй хөрөг зургийг дэлгэсэн байсан юм. Үүнээс өмнө Ким Жөн Уны албан ёсны хөрөг зураг байсан уу? гэвэл үгүй бөгөөд түүний зургуудыг харахад хөрөг зураг бус ихэвчлэн гэрэл зураг юм уу албан бус хүмүүсийн бүтээлүүд байдаг байсан юм.

Түүнийг уг хөрөг зурагт инээмсэглэсэн төрхтэйгээр дүрсэлсэн бөгөөд ялимгүй зүүн тийшээ харсан байсны зэрэгцээ Барууны загварын хослол өмсөж, зангиа зүүсэн байжээ. 

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, BBC.com

Холбоотой сэдвүүд

ким жөн ун хөрөг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.