Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Кирибаяма: Дөрвөн жил хариагүй, Монголдоо очиж амарна | Peak News

Кирибаяма: Дөрвөн жил хариагүй, Монголдоо очиж амарна

Д.ЭРДЭНЭТУЯА
05 сарын 30, 2023

Монголын Б.Лхагвасүрэн буюу сэкивакэ Кирибаяма мэргэжлийн сүмогийн Нацү башёд озэки цол хүртэх болзлоо хангаж, маргааш албан ёсоор цолоо гардан авах юм. Тэрбээр Кокүгикан ордонд хийсэн хэвлэлийн бага хурал дээр “Тэмцээн дуусаад тайвширлаа. Бусад тэмцээнтэй адилхан башё шүү гэж өөртөө итгүүлэн барилдах гэсэн боловч өөр гэдэг нь илт мэдэгдээд, сандарч догдлон, унтаж чадахгүй өдрүүд ч байлаа. 

Анх сүмод ороод, хүнд хэцүү байхад хамгийн их дэмжсэн хүмүүс бол гэр бүлийнхэн минь. Өчигдөр орой аав, ээж Монголоос ирсэн. Хоёулаа маш их баярлаж байсан.

Мичинокү оякататайгаа адилхан цолтой боллоо. Багш "Цол авсны дараа хамгийн хэцүү шүү" гэж хэлсэн. Озэки цолоо хүлээж авахдаа хэлэх үгээ багштайгаа зөвлөж, алдаа мадаг гаргахгүйн тулд дасгал хийж байна. Озэки, ёкозүна цол бол амархан хүрэхгүй маш өндөр цол. Озэки цол өндөр уул байлаа. Цаашдаа улам хичээхгүй бол болохгүй. 

Зургадугаар сарын 3-нд болох ёкозүна Какүрюүгийн зодог тайлах ёслолд озэки цолтой оролцоно гэсэн амлалтдаа хүрч чадсандаа баяртай байна. 

Ёслолын дараа энэ долоо хоногийн сүүлээр Монголдоо харьж амарна. Дөрвөн жил хариагүй. Сүмод орсноос хойш анх удаа зун харих гэж байна. Хамаатан садан, анд нөхөдтэйгөө уулзана” гэж ярьжээ.

Дашрамд дурдахад, Дорнод аймгийн Сэргэлэн сумынхан энэ сарын 9-нд шинэ Озэки цолтноо хүлээн авч, найр хийхээр бэлтгэж буй аж. Энэ үеэр хоёр насны морь уралдаж, сур харваа, хүчит бөхийн барилдаан болох юм байна.

Холбоотой сэдвүүд

сүмо сүмоч

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.