Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Л.Болд: Тэр лицензийг би олгоогүй | Peak News

Л.Болд: Тэр лицензийг би олгоогүй

Б.Баясгалан
01 сарын 24, 2019

УИХ-ын гишүүн Л.Болдыг Ашигт малтмал газрын тосны газрын агентлагийн дарга байхдаа Хамрын хийд орчмын газрыг ашиглах лицензийг бусдад олгосон гэх мэдээлэл сүүлийн өдрүүдэд цацагдаад буй.

Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Болдоос тодруулахад "Намайг ажил хүлээж авахад Монгол Улсад лицензийн тоо, хяналтгүй лиценз олгодог байдал хамгийн эцэстээ хүрсэн байсан. Ажил авсан даруйдаа би хоёр том шинэчлэл хийсэн.

Үүнд, Улсын төсөв буюу ард түмний мөнгөөр хайгуул хийсэн стратегийн ордуудыг бүгдийг нь төрийн мэдэлд авч, стратегийн ордуудын жагсаалттай болсон. Замбараагүй лиценз олголтыг зогсоосон. 

Агентлагийн дарга байгууллагын үйл ажиллагааг хариуцахаас биш лиценз олгох ямар ч эрх мэдэл байдаггүй. Тухайн үед лиценз олгодог эрх бүхий хүмүүс нь олгосон байх. Би тэрийг нь хууль зөрчөөгүй гэж бодож байна. Өнөөдөр намайг хувьсгалт тэмцэлд орж байгаа болохоор гутаан доромжлох зорилгоор ийм явуулга гаргаж байна. 

2009 онд энэ лиценз хүчингүй болсон байгаа биз. Тэр чинь бидний бодлого хэрэгжээд хүчингүй болсон юм. Гэтэл 2018 онд дахиад олгосон байна. Түүнийг та нар ярь. Тийм ариун дагшин газар лиценз олгохгүй байх бүх хууль тогтоомжийг нь бид бүрдүүлсээр байтал дээр үед лиценз олгогдоод хүчингүй болгосон зүйлийг яагаад өнөөдөр том асуудал мэт ярьж байгаа юм бэ. Энэ нь өөрөө улс төрийн зорилготой. Үүнийг би хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Тэр лицензийг би олгоогүй" хэмээлээ.

Холбоотой сэдвүүд

л.болд лиценз

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.