Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Макрон бүрэн эрх нь дууссаны дараа олгодог ерөнхийлөгчийн тэтгэврээс татгалзав | Peak News

Макрон бүрэн эрх нь дууссаны дараа олгодог ерөнхийлөгчийн тэтгэврээс татгалзав

Peak.mn
12 сарын 24, 2019

ПАРИС. /BBC/. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон тус улсын төрийн бүх тэргүүнд бүрэн эрхийнх нь хугацаа дууссаны дараа олгодог ерөнхийлөгчийн тусгай тэтгэврээс татгалзжээ.

Эл шийдвэрийг тэрбээр түүний Засгийн газраас санал болгосон тэтгэврийн шинэчлэлийн эсрэг томоохон эсэргүүцлийн ажиллагаа өрнөж буй үеэр гаргасан байна. Францын Ерөнхийлөгч байсан хүмүүс сард 6000 еврогийн тэтгэвэр авдаг аж. Тэтгэврээс татгалзаад зогсохгүй, ерөнхийлөгчийн тэтгэмжийг улс орны тэтгэврийн тогтолцоотой уялдуулахаар төлөвлөж байна гэж Францын Ерөнхийлөгч мэдэгджээ. Макроны энэхүү шийдвэр нь Франц улсын ирээдүйн Ерөнхийлөгч нарт нөлөөлж магадгүй байна.

Макрон мөн Үндсэн хуулийн шүүхийн гишүүн болохоос татгалжээ. Францын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс сард 13.5 мянган еврогийн цалинтайгаар насан туршдаа Үндсэн хуулийн шүүхийн гишүүн болдог аж.

Францын RTL радиогийн тооцоолсноор, Макрон нийтдээ 8 сая евро алдаж магадгүй байна. Хэрэв тэр ерөнхийлөгчийн анхных нь бүрэн эрхийн хугацаа дууссаны дараа 44 настайдаа улс төрөөс гарч, 80 насалбал /Францын эрэгтэйчүүдий дундаж наслалт/ ийм их хэмжээний тэтгэвэр тэтгэмж авах аж.

Францын Засгийн газрын хэрэгжүүлэхээр төлөвлөж буй тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийг эсэргүүцсэн томоохон хэмжээний эсэргүүцлийн ажиллагаа тус улсад үргэлжилсээр байгаа юм. Төмөр замчид, метроны ажилчид, багш нар болон үйлдвэрчний бусад эвлэлийн гишүүд ажил хаялт зарлажээ. Эрх баригчид зарим буулт хийсэн боловч эсэргүүцлийн ажиллагаа намжихгүй байгаа юм.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.