Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Малайз улс жуулчдын тоогоор Тайландыг гүйцэж, бүс нутагтаа тэргүүллээ | Peak News

Малайз улс жуулчдын тоогоор Тайландыг гүйцэж, бүс нутагтаа тэргүүллээ

Малайз улс аялал жуулчлалын салбарт хоёр дахь жилдээ Тайландыг ардаа орхиж, Зүүн Өмнөд Азидаа тэргүүллээ.

Малайзын Аялал жуулчлал, соёл, урлагийн яамны харьяа “Tourism Malaysia” байгууллагын мэдээлснээр, тус улс 2025 оны эхний 11 сарын байдлаар 38 гаруй сая гадаад жуулчин хүлээн авсан нь 2024 оны нийт жуулчдын тооноос давсан үзүүлэлт болжээ.

Харин Тайланд улс 2025 онд 32.9 сая жуулчин хүлээн авч, өмнөх онтой харьцуулахад 7 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан байна. Өөрөөр хэлбэл энэ нь цар тахлын үеийг эс тооцвол сүүлийн 10 жилд анх удаа гадаад жуулчдын тоо жилийн дүнгээр буурсан тохиолдол болсон талаар Bloomberg агентлаг мэдээлжээ. 

Аялал жуулчлалын томоохон төв гэгддэг Тайланд улс өнгөрсөн хугацаанд хулгай, хүн хулгайлах гэмт хэрэг, хүчтэй газар хөдлөлт, Камбожтой үүссэн хилийн маргаан, их хэмжээний үер усны гамшиг зэрэг сорилтуудтай тулгарсан нь салбарт сөргөөр нөлөөлсөн гэж үзэж байгаа аж.

Малайз улсын хувьд сүүлийн жилүүдэд визийн уян хатан бодлогоо барихаас гадна жуулчдад таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор дэд бүтцээ сайжруулж буй. Тухайлбал, олон улсын нислэгийн чиглэлүүдийг нэмэгдүүлж, Куала Лумпурын олон улсын нисэх онгоцны буудлын Терминал 1-ийг шинэчлэн сайжруулсан нь жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлжээ.

Зураг
Тайлбар

Малайзын нийслэл Куала Лумпур хот

Малайз, Путражая хот, Путра сүм

Малайз, Куала Лумпур хот, Бату агуй

Малайз, Жохор Бахру хот

Түүнчлэн хот хоорондын болон хот доторх төмөр замын сүлжээ, MRT/LRT, KTM Komuter зэрэг нийтийн тээврийн системийг өргөтгөж, аялал жуулчлалын гол төвүүдийг холбосноор жуулчдад илүү амархан, хурдан зорчих боломжийг бүрдүүлсэн байна. Үүнээс гадна зочид буудал болон шинэ аялал жуулчлалын бүсүүдийн хөрөнгө оруулалтыг ихээхэн нэмэгдүүлжээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.