Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

МоАХ-ны анхдагчид ШИНЭ намыг дэмжихээ мэдэгдлээ | Peak News

МоАХ-ны анхдагчид ШИНЭ намыг дэмжихээ мэдэгдлээ

Б.Баясгалан
12 сарын 26, 2019

Монголын ардчилсан холбоо /МоАХ/-ны анхдагчид өнөөдөр мэдээлэл хийж, ШИНЭ намыг дэмжих болсноо мэдэгдлээ.

Мэдээллийн үеэр МоАХ-ын Анхдагч гишүүн н.Батсайхан "Бид 1190 онд Монгол Улсад өрнөсөн ардчилсан хувьсгалд оролцсон хүмүүс. Монгол Улс, бидний амьдрал сайхан болно, эх орон маань илүү хөгжинө гэсэн бодол, хүсэл тэмүүллээр тус хувьсгалд оролцсон. Олон ч хүн үүнийхээ төлөө хохирсон. Тухайлбал, би төмөр замын автобаазад жолоочоор ажиллаж байсан. Намайг ардчилсан хувьсгалд оролцлоо гээд ажил болон амьдарч байсан төмөр замын 3 өрөө байраас минь хөөсөн. Тушаал нь байна. Надтай адил хохирсон мянга мянган хүн бий. 

Ардчилсан хувьсгалыг удирдагч С.Зоригийн хэлснээр

  1. Улс орны эрх ашиг байх ёстой
  2. Намын эрх ашиг
  3. Хэсэг бүлэг хүний эрх ашиг
  4. Хувь хүний эрх ашиг байх ёстой  гэсэн үндсэн зарчмыг баримталж хувьсгалд оролцсон. Гэтэл үүнээс хойшхи 30 жилийн хугацаанд энэ эрх ашиг эсрэгээрээ болжээ. Нэгдүгээрт, хувь хүний, хоёрдугаарт хэсэг бүлэг хүний, гуравдугаарт намын, дөрөвдүгээрт улс орны эрх ашиг гэсэн зарчмыг баримталдаг болсон байна.

Улмаар 30 жилийн хугацаанд Монгол Улсад улс төр, эдийн засгийн байдал ямар хэмжээнд хүрснийг бүгд мэдэж байгаа. Иймд 1990 онд Ардчилсан хувьсгалд оролцсон бид нэгдэж, онол практикын бага хурал хийгээд уриалга гаргасан. Тодруулбал, ардчилал гажуудсан гэж үзэн дахин шударга ёс тогтоохын төлөө "ШИНЭ" намыг дэмжиж ажиллахаа илэрхийлж, уриалга гаргалаа" хэмээн мэдэгдлээ.

"ШИНЭ" нам буюу "Шударга иргэдийн нэгдсэн эвсэл" намыг УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар үүсгэн байгуулсан юм.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.