Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Монгол хүний түүх угсаа гарвалын тайлал 'Их гурвалжин' | Peak News

Монгол хүний түүх угсаа гарвалын тайлал "Их гурвалжин"

Анх "Их гурвалжин"нэртэй хар хавтастай номыг хүнээс гуйж уншчихаад айх, гайхах, баярлах гурав зэрэгцсэн юм. Хорвоо ертөнцөд учир нь олдохгүй ийм сонин хачин тайлагдашгүй нууцууд зөндөө юмаа гэх гайхшрал, Монгол хүн энэ нээлтийг хийчихлээ гэж үү гэх айдас, Монгол хүний үүх түүх угсаа гарвал гэдэг ямар агуу уудам юм бэ гэдгээр бахархах сэтгэл зэрэгцэж байсан.

Хорвоогийн бүх суутнууд хүчрээгүй юмыг жирийн нэг Монгол судлаач чадчихлаа гэхээр зүгээр л зүрх огшоод, шар үс босож, арьс хөрзийх шиг айдас мэдрэгдсэн. Тэгээд л айдас маань баяр хөөр, урам зориг, мөрөөдөл болон үргэлжилсэн юм. Нобелийн шагналт агуу эрдэмтнээр номон дээр нь гарын үсэг зуруулж байхдаа "Би таньд анхнаасаа л итгэж байсан шүү" чангаас чанга хашгираад л, дэлхийн шинжлэх ухааны төв Монголд байгуулагдаж, Монгол хүн оюунаараа дэлхийг байлдан дагуулж манлайлж байгаа дүр зураг...бодохоор л нүүрэнд инээмсэглэл тодордог юм. Мөрөөдөлтэй, итгэл үнэмшилтэй, өөртөө үнэнч үлдэх шиг сайхан зүйл хаана ч байхгүй. 

Судлаач Ч.Эрдэнэ гуайн онол цаг үеэсээ түрүүлсэн, алдаа мадагтай байх эсэхийг бид шийдэхгүй, бидэнд хамаагүй. Хамгийн гол нь энэ онолыг Монгол хүн нээж чадна гэсэн итгэл үнэмшил зөн совин бол хамгаас том урам зориг мөн. Үндэстнээ сэрээх, оюуны урам зориг өгчээ. Тэр дэлхийн томчуудтай бооцоо тавьж байна. Хасаа хэний гарт байгааг цаг хугацаа харуулах болно. Мөрөөдөлд мөнгө төлдөггүй ээ.

Холбоотой сэдвүүд

ном онол монгол хүн

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.