Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Монгол Улс 2019 онд 70 сая малтай болж, тэдгээрийн 86 хувийг хонь, ямаа эзэлж байна | Peak News

Монгол Улс 2019 онд 70 сая малтай болж, тэдгээрийн 86 хувийг хонь, ямаа эзэлж байна

Б.Баясгалан
12 сарын 27, 2019

Монгол Улсын 2019 оны жилийн эцсийн мал тооллогыг энэ сарын 7-17-ны хооронд улс орон даяар хийж дуусжээ. Тооллогын урьдчилсан дүнг өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.

Урьдчилсан дүнгээр Монгол Улс 2019 онд нийт 70 сая 949 мянган толгой малтай болжээ. Энэ нь өмнөх оноос 4.5 сая толгойгоор буюу 6.8 хувиар өссөн үзүүлэлт аж.

Нийт сүрэгт 5 төрлийн малын эзлэх хувь:

  • Хонь 45.5 хувь
  • Ямаа 41.2 хувь
  • Үхэр 6.7 хувь
  • Адуу 5.9 хувь
  • Тэмээ 0.7 хувийг эзэлж байна. 

Нийт сүрэгт 5 төрлийн малын эзлэх хувийг мал хувийн өмчид шилжиж эхэлсэн 1990 онтой харьцуулахад нийт ямааны эзлэх хувь 21.4 функтаар өсөж, хонь 12.9 функт, үхэр 4.3, адуу 2.8, тэмээ 4.4 функтаар тус тус буурсан байна. Бог малын зохистой харьцаа буюу 75:25 уламжлалт харьцаа алдагдсан хэвээр буюу 2019 онд 52:48 болсон байна.

Энэ оны мал тоолллогын урьдчилсан дүнгээр:

  1. Архангай аймаг 6 сая 166 мянган толгой мал тоолуулж тэргүүлжээ.
  2. Хөвсгөл аймаг 6 сая 37.3 мянган толгой мал
  3. Өвөрхангай аймаг 5 сая 625 мянган толгой мал
  4. Төв аймаг 4 сая 978 мянган толгой мал
  5. Хэнтий аймаг 4 сая 467.6 мянган мал тус тус тоолуулж, удаах байруудад оржээ.

Мөн Архангай аймаг адуу, үхэр, хонь, Өмнөговь аймаг тэмээ, Баянхонгор аймаг ямааны тоогоор тэргүүлсэн байна.

Холбоотой сэдвүүд

мал мал тооллого

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.