Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Монголбанкны Ерөнхийлөгчид яригдаж байгаа С.Наранцогт гэж хэн бэ? | Peak News

Монголбанкны Ерөнхийлөгчид яригдаж байгаа С.Наранцогт гэж хэн бэ?

Х.Уянга
11 сарын 24, 2025

С.Наранцогт [Макро эдийн засагч | Төрийн бодлого, санхүүгийн удирдлагын эксперт

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Макро эдийн засгийн бодлого, төсвийн шинэчлэл, банк санхүүгийн салбарын удирдлага, төрийн өмчит томоохон корпорацийн засаглалын чиглэлээр мэргэшсэн удирдах ажилтан. Төсвийн сахилга батыг сайжруулах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, үндэсний баялгийн санг хөгжүүлэх болон банкны салбарын эрсдэлийн удирдлагыг бэхжүүлэх зэрэг үндэсний хэмжээний томоохон реформуудыг амжилттай удирдсан туршлагатай.


 АЖЛЫН ТУРШЛАГА 

"ЭРДЭНЭС МОНГОЛ" НЭГДЭЛ /Гүйцэтгэх захирал 2022.11-/ 

Монгол Улсын стратегийн орд газруудыг эзэмшдэг, уул уурхай, дэд бүтцийн нэгдлийг удирдаж, засаглал болон санхүүгийн бүтцийн өөрчлөлтийг гардан хэрэгжүүлж байна.

 • Санхүүгийн эрүүлжүүлэлт: Нэгдлийн хэмжээнд санхүүгийн сахилга батыг тогтоож, толгой компанид хуримтлагдсан 514.0 тэрбум төгрөгийн өр төлбөрийг бүрэн барагдуулж, санхүүгийн хүндрэлийг даван туулсан.

 • Баялгийн сангийн реформ: Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг батлуулах ажлыг удирдаж, "Хуримтлалын сан"-д 500 тэрбум төгрөг төвлөрүүлэн 10,000 өрхийн ипотекийн санхүүжилтийг шийдвэрлэсэн.

 • Стратегийн хэлэлцээр: Францын "Орано майнинг" компанитай хийх хөрөнгө оруулалтын гэрээний Техникийн ажлын хэсгийг ахалж, төслийн санхүүгийн загварчлалыг боловсруулан хэлэлцээрийг амжилттай хийсэн.

• Нийгмийн нөлөөлөл: 2012 оноос хойш төрсөн иргэдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг эзэмшүүлэх ажлыг зохион байгуулж, байгалийн баялгийн тэгш хуваарилалтыг хангасан. 

• Ирээдүйн хөгжил: Уул уурхайн бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх зорилгоор газрын ховор элемент, критикал ашигт малтмалын 19 төслийг шинээр эхлүүлсэн. ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМ Дэд сайд (2021 - 2022) Макро эдийн засгийн бодлого, хөгжлийн төлөвлөлтийг хариуцаж, гадаад секторийн тэнцвэрийг хангах бодлогыг хэрэгжүүлсэн.

• Валютын нөөцийн удирдлага: Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх Засгийн газрын 362-р тогтоолыг санаачлан батлуулж, экспортыг нэмэгдүүлэх, тээвэр логистикийг сайжруулах ажлыг удирдсан.

 • Төсвийн эрсдэлийн удирдлага: Засгийн газрын шийдвэргүйгээр "Офф-тейк" (off-take) гэрээ байгуулахыг хориглож, далд өрийг хязгаарласан. 

• Цахим шилжилт: Ашигт малтмалын бүх шат дамжлагыг цахимжуулж (E-barimt), гааль татварын системтэй холбосноор далд эдийн засгийг бууруулж, татварын орлогыг нэмэгдүүлсэн.

 • Институцийн хөгжил: Шинэ яамны бүтэц, чиг үүргийг оновчтой тодорхойлж, макро эдийн засгийн төлөвлөлтийн чадавхыг бэхжүүлсэн. ХӨГЖЛИЙН БАНК / ТӨРИЙН БАНК ТУЗ-ийн Дарга, Гишүүн (2017 - 2021) Банкны засаглал, эрсдэлийн удирдлага, актив пассивын удирдлагын (ALM) бодлогыг тодорхойлсон. 

• Чанаргүй зээлийн удирдлага: Хөгжлийн банкны чанаргүй зээлийг барагдуулах ажлыг эрчимжүүлж, хууль хяналтын байгууллагатай хамтран ажилласнаар эргэн төлөлтийг эрс нэмэгдүүлсэн. 

• Санхүүгийн ил тод байдал: Олон улсын аудитын компаниар хөндлөнгийн аудит хийлгэж, санхүүгийн тайлагналыг Олон улсын стандартад (IFRS) нийцүүлсэн. 

• Эрсдэлийн удирдлага: Зах зээлийн болон ханшийн эрсдэлийг удирдах, нээлттэй позицийг тэнцвэржүүлэх шинэчлэлийг хийж, банкны ашигт ажиллагааг нэмэгдүүлсэн. 


САНГИЙН ЯАМ / ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ТӨВ БАЙГУУЛЛАГА 

Санхүү, төсвийн удирдах албан тушаал (2003-2022) Төрийн санхүүгийн удирдлага (PFM), төсвийн бодлого, өрийн удирдлагын чиглэлээр ажилласан.

 • PFM Шинэчлэл: Төрийн сангийн нэгдсэн дансны тогтолцоог бүрэн цахимжуулж, иргэдийн данс руу шууд гүйлгээ хийх боломжийг бүрдүүлсэн. 

• Зардлын хяналт: Төрийн албаны цалингийн нэгдсэн системийг нэвтрүүлж, төсвийн урсгал зардлын 20%-ийг эзэлдэг цалингийн санг хяналтад авснаар төсвийн үр ашгийг дээшлүүлсэн. 

• Орлогын бодлого: Татварын багц хуулийг шинэчлэн батлуулж, НӨАТ-ын цахим системийг нэвтрүүлснээр татварын бааз суурийг тэлсэн.

 • Өрийн удирдлага: Засгийн газрын үнэт цаасыг дахин санхүүжүүлэх (liability management) арга хэмжээг авч, Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “В” түвшинд хадгалахад хувь нэмэр оруулсан.

Холбоотой сэдвүүд

монголбанк наранцогт

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.