Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

'Монкорд” ХЗХ-ны зөрчлийг хуулийн байгууллагад шилжүүлэхийг даалгалаа | Peak News

"Монкорд” ХЗХ-ны зөрчлийг хуулийн байгууллагад шилжүүлэхийг даалгалаа

Х.Оргил
02 сарын 02, 2019

"Монкорд” ХЗХ-нд хийсэн удаа дараагийн газар дээрх хяналт шалгалтын дүгнэлтэд үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооны дарга тушаал гаргалаа.  

Уг тушаалаар, “Монкорд” ХЗХ-ны үйл ажиллагаанд үүсээд байгаа нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг судалж шийдвэрлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, Хорооны дэд дарга Д.Баярсайханд тус хоршоонд хийсэн газар дээрх хяналт шалгалтын явцад илэрч байгаа зөрчил нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй тул холбогдох баримт бичгийг эрх бүхий байгууллагад шилжүүлэх, шаардлагатай тохиолдолд тус хоршооны үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн түр зогсоох зэрэг хуульд заасан холбогдох арга хэмжээ авахыг даалгалаа. Мөн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж ажиллахыг чиглэл болгов.

Тушаалын дагуу “Монкорд” ХЗХ-ны талаар холбогдох арга хэмжээг дээрх Ажлын хэсэг зохион байгуулах бөгөөд тус хоршооны гишүүдээс гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авах, бүртгэх, хянан хэлэлцэх, тэдэнтэй уулзаж санал хүсэлтийг сонсох зэргээр шуурхай ажиллах юм.

Түүнчлэн тушаалаар, “Монкорд” ХЗХ-ны Тэргүүлэгчдийн зөвлөл болон Хяналтын зөвлөлд Бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулах, үйл ажиллагааны сэргээн босгох төлөвлөгөөг боловсруулж ажиллахыг үүрэг болгов. Бүх гишүүдийн хурлыг хуралдуулахдаа хоршооны гишүүдийн ирцийг сайтар хангах, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас биечлэн оролцох боломжгүй гишүүдийн оролцоог хангаж, төлөөллийг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэхийг тусгайлан даалгалаа. Мөн, Бүх гишүүдийн хуралд хоршооны ардчилсан удирдлага, хамтын хяналттай, ил тод нээлттэй байх зарчмыг хэрэгжүүлсэн байдлын талаар нийт гишүүддээ мэдээлэхийг үүрэг болгосон байна.

Холбоотой сэдвүүд

хзх монкорд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.