Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

'e-Mongolia' системээр цэргийн бүртгэл хийлгэх боломжтой боллоо | Peak News

"e-Mongolia" системээр цэргийн бүртгэл хийлгэх боломжтой боллоо

Л.Дэлгэрмаа
01 сарын 04, 2022

Нийслэлийн Засаг даргын 2021 оны A/980 дугаар захирамжийн дагуу цэргийн бүртгэл нэгдүгээр сарын 5-наас 21-нийг дуустал явагдана.

Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт, Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн, хошууч С.Рагчаадорж НЗДТГ-ын Цэргийн штабын тоо бүртгэл, нөхөн хангалтын офицер С.Баярмагнай, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын “E-Mongolia” төслийн бизнес аналист Б.Батзул нар мэдээлэл өглөө.

Тодруулбал, Батлан хамгаалах яам “E-Mongolia” системтэй хамтарч байгаа бөгөөд иргэдэд хүргэх эхний үйлчилгээ нь цэргийн бүртгэл юм. Ингэснээр цэргийн бүртгэлийг биеэр очих шаардлагагүй болж, “E-Mongolia” системд нэвтрэн шууд бүртгүүлэх боломжтой болж байна. Цаашид Батлан хамгаалах яам лавлагаа авах болон бусад үйлчилгээг нэгдсэн цонхонд байршуулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын E-Mongolia төслийн бизнес аналист Б.Батзул “Цэргийн бүртгэлийн үйлчилгээнд гурван төрлөөр хүсэлт өгөх боломжтой. Нэгдүгээрт гар утасны аппликейшн, хоёрдугаарт вэб портал буюу www.e-mongolia.mn, гуравдугаарт нийслэл болон 21 аймаг, 330 суманд байрлаж буй төрийн үйлчилгээний оператор ажилтнаар дамжуулан үйлчилгээг авч болно” гэдгийг онцолж байлаа. Цахим үйлчилгээний нэгдсэн “E-Mongolia” системээр цэргийн бүртгэл хийлгэсэн тохиолдолд цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэх шаардлагагүй юм.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Холбоотой сэдвүүд

e-mongolia цэргийн бүртгэл

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.