Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

ЛГБТ-ийн сурталчилгааг ямар зорилгоор, асар их мөнгө цацаж түгээж байгааг шалгаж, тогтоох цаг болсон | Peak News

ЛГБТ-ийн сурталчилгааг ямар зорилгоор, асар их мөнгө цацаж түгээж байгааг шалгаж, тогтоох цаг болсон

Л.Дэлгэрмаа
09 сарын 02, 2021

Сэтгүүлч, зохиолч Р.Эмүжин цахим хуудсаараа нэг хүний эрх, нөгөө хүний эрхээр хязгаарлагдах талаар ийнхүү бичжээ.

Хэзээ ч гэж ам гардаггүй гээд байдаг бил үү. Гэхдээ хэлчихье. Бэлгийн цөөнхийг хэзээ ч гадуурхахгүй, гэхдээ бас хэзээ ч дэмжихгүй. За бүр хэзээ ч сурталчлахгүй. 

Хотын бүх автобус, буудлуудын сурталчилгааны самбарыг иймэрхүү сурталчилгаанд хэзээ ч, хэчнээн их мөнгөөр ч зарахгүй.

Борооны дараах солонгыг хэзээ ч тэдэнтэй адилтгаж харахгүй, харин яруу найраг гэж хүлээж авна. 

Ялгаварлан гадуурхаж болохгүй гэдэг хэрнээ илт ялгаатай сурталчилгааг асар их мөнгөөр ийнхүү хийж байгаа нь өөрөө ялгаа болж харагдаж байна. Бид ялгаатай, биднийг ялгаад өг гэж хашгирснаас өөрцгүй байна. 

Тэгвэл бэлгийн хэвшмэл, энгийн чиг хандлагатай хүмүүс "Бид хүйсийн энгийн хандлагатай, эсрэг хүйстэндээ дурладаг" энэ тэр гээд эрээлж унатал энд тэнд бичээд наая л даа. 

Энэ мэтийн сурталчилгааны мөнгө хаанаас чимээгүйхэн орж ирж, ямар зорилго, чиг хандлагаар залуу үеийнхний нүүрэн дээр, нүд оюун дээр цагийн дүүжин шиг, цалингийн цэс шиг савлаад байгааг шалгадаг байгууллага нь шалган тогтоох цаг харин болсон байна! 

Ер нь тэгээд хөрөнгө чинээтэй нь ч, хүйсийн өөр чиг хандлагатай нь ч, эрх мэдэл, албан тушаалтан нь ч эгэл бай, энгийн орш, элдвээр ялгарах гэж бүү донт! Хэн ч байсан зүгээр л хүн, зүгээр л хүн шүү дээ, зүгээр л байх гэдэг ямар гайхалтай гэж санана. 

Хоёр толгой, гурван гаргүй, алтан цээж, мөнгөн бөгсгүй гэдэгтэйгээ эвлэр. Эгэл байх их амархан шүү. Хүйсийн цөөнхүүдээс хамгийн олон удаа ярилцлага авч байсны хувьд хэлэхэд, тэдний сэтгэл зүрх энэ сурталчилгаа шиг ингэж олны өмнө санжиганахыг хүсдэггүй юм.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.