Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Н.Моди 'лайк'-ийнхаа тоогоор Дэлхийн удирдагчдыг тэргүүлэв | Peak News

Н.Моди "лайк"-ийнхаа тоогоор Дэлхийн удирдагчдыг тэргүүлэв

peak.mn
05 сарын 03, 2018

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй нийгмийн сүлжээ гэгддэг “Фэйсбүүк” дээр хамгийн олон “лайк”-тай удирдагч болохыг шинэ судалгааны дүн харууллаа гэж "Синьхуа" агентлаг мэдээлэв.

“Фэйсбүүкт дэлхийн удирдагчид” судалгааны тайлангаас үзвэл, Н.Модигийн оруулсан зураг, дүрс бичлэг болон бичсэн зүйлс дээр хүмүүс 43.2 сая удаа “лайк” дарсан байна. Тэгвэл АНУ-ын удирдагч Дональд Трамп 23.1 сая “лайк”-тайгаар хоёрдугаарт бичигдэж байна.

Харилцаа холбооны  чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Бурсон Конь & Вольф“ агентлаг сүүлийн 14 сарын хугацаанд дэлхийн төр засгийн газрын тэргүүнүүд болоод гадаад харилцааны сайд нарын 650 “Фэйсбүүк” хуудсыг судалсны эцэст гаргасан тайлангаа өнөөдөр танилцуулсан байна.

Н.Моди нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ярилцлага өгөхөөс илүүтэйгээр нийгмийн сүлжээгээр мэдэгдэл хийхийг илүүд үздэг нэгэн гэнэ. Тэрбээр нийгмийн сүлжээгээр өдөр бүр хэдэн сая хүнд мэдээлэл дамжуулдаг ажээ.

Тэрбээр “Фэйсбүүк”-ээс гадна “Твиттер”-ээр ард иргэд, алдартнууд, тэр ч байтугай бусад улс орны сайд нартай санаа бодлоо солилцдог гэнэ.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Холбоотой сэдвүүд

фэйсбүүк удирдагч

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.