Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Нойргүй удаан явах нь зүрх судасны өвчнийг даамжруулахад хүргэдэг | Peak News

Нойргүй удаан явах нь зүрх судасны өвчнийг даамжруулахад хүргэдэг

08 сарын 20, 2019

НЬЮ-ЙОРК. /TASS/. Нойр дутуу удаан явах нь зүрхний дутагдал, тархины цус харвалт зэрэг зүрх судасны өвчин үүсэх эрсдэлийг нэмэгдүүлэхэд хүргэдэг гэсэн дүгнэлтэнд Шведийн эрдэмтэд явуулсан судалгаандаа тулгуурлан хүрчээ.  

Судалгаандаа эрдэмтэд 1.3 сая гаруй хүнийг оролцуулсан байна. Шведийн Каролины их сургуулийн мэргэжилтнүүд судалгаанд оролцогчдыг өдөрт хэдэн цаг унтдагаас нь хамааран биеийн байдалд нь ямар өөрчлөлт гарч байгааг нь ажиглажээ.

Судалгаанд оролцогчдыг генотипээс нь хамааруулан хоёр бүлэгт хуваажээ. Энэ нь болзошгүй эрсдэлийн хүчин зүйлүүд болон өвчин хоорондын шалтгаан үр дагаврын холбоог генитикийн мэдээлэл дээр тулгуурлан тодорхойлох боломжийг олгодог аж.  

Нойргүйдэлтэй холбоотой генийн хослолтой хүмүүсийн тархины цус харвалт, зүрхний дутагдал зэрэг зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэл нь ийм генийн хослолгүй хүмүүсийнхтэй харьцуулахад нэлээд өндөр байжээ.  

“Нойргүйдлийн шалтгааныг тогтоож, үүнийг арилгах шаардлагатай. Нойр нь шинэ зуршилтай болох, стрессийг удирдах замаар өөрчлөгдөх боломжтой зүйл юм” хэмээн Каролины их сургуулийн профессор  Сюсанна Ларссон мэдэгдсэн байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

нойр нойргүйдэл

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.