Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Н.Оюундарь: Хэрэгтэн Б.Махбалын 21 настай хүү нь найман үл хөдлөх хөрөнгөтэй | Peak News

Н.Оюундарь: Хэрэгтэн Б.Махбалын 21 настай хүү нь найман үл хөдлөх хөрөнгөтэй

Б.Баясгалан
10 сарын 04, 2018

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Ж.Бат-Эрдэнийг Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 76.2 хувийн саналаар үүргэт ажлаас нь чөлөөлсөн юм.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Н.Оюундарь "Талийгаач Т.Гомбосүрэнг ажлын байр дээрээ архи ууж, танхайрсны улмаас амь насаа алдлаа гэсэн мэдээлэл л тарж, ард түмэнд ийм ойлголт төрөөд байна. Гэтэл бодит амьдрал дээр огт ийм юм болоогүй. Энэ хэрэг нь нэг өдөр, нэг шөнө үүссэн явдал биш. Талийгаачийн амийг хөнөөсөн Б.Махбал гэдэг хүн 2014 онд тэр н.Доржбал гэдэг хүндээ "Дараа ирэхдээ би чамайг Газрын дарга болгоно" гэж амлаад явж байсан хүн байгаа юм. Тэгэхээр энэ бол зөвхөн албан тушаалын төлөө хүний амийг зэрлэгээр хөнөөсөн явдал. 

Надад бол сүүлдээ хэлэх ч үг олдохгүй байна. Зөвхөн Б.Махбалын өөрийнх нь нэр дээр 5 компани, 10-аад ашигт малтмалын лиценз байна. Төрсөн дүү нь нэг тэрбум төгрөгийн дүрмийн сантай "Тэнгэр ази инвест" гэдэг бүрэн бус санхүүгийн байгууллагатай. Баянгол, Баянзүрх дүүрэгт 2 орон сууц байгуулсан, хэд хэдэн компанитай. Б.Махбалын 21 настай хүү нь найман үл хөдлөх хөрөнгөтэй байна.

Талийгаачийн ажлыг авахыг санаархсан н.Доржбалын нэр дээр гэхэд ХОМ-д мэдүүлээгүй компани, төрийн мөнгөөр худалдаж авсан машин, байшингууд байна.

Явсаар байгаад Зам, тээврийн хөгжлийн яам дээр сайдаас үл хамаараад энэ асуудал бугшсан байна" хэмээн ярилаа. 

Холбоотой сэдвүүд

зтхя н.оюундарь уих

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.