Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

'Нүдээ нээ' нэгдсэн жагсаал яг одоо Сүхбаатарын талбайд | Peak News

"Нүдээ нээ" нэгдсэн жагсаал яг одоо Сүхбаатарын талбайд

peak.mn
11 сарын 18, 2017

"Нүдээ нээ" хөдөлгөөний хаалтын нэгдсэн жагсаалыг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

"Лантуун Дохио" ТББ, "Өгөх Өдөр Хөдөлгөөн" ТББ хамтран сүүлийн үед нийгэмд олноор гараад буй бага насны охидыг хүчирхийлэх, тэднийг гэмт хэргийн золиос болгож буй хараа хяналтгүй, хууль бус үйлдлүүдтэй тэмцэж, хүчирхийлэл гарах нөхцлийг бүрдүүлж буй дүрэм журмыг өөрчлөхөөр хэд хэдэн жагсаал зохион байгуулж, нийгэмд дуу хоолойгоо хүргээд байгаа. 

Тэд уг арга хэмжээгээ үргэлжлүүлэн "Нүдээ нээ" хөдөлгөөнийг эхлүүлсэн. Хөдөлгөөнд одоогоор 32.000 гаруй хүн нийгмийн сүлжээгээр нэгдсэн бөгөөд үүнд Улаанбаатарт буй иргэдээс гадна орон нутгийн иргэд, 10 гаруй улсад амьдарч байгаа Монголчууд идэвхтэй оролцож буй юм.

"Нүдээ нээ" хөдөлгөөнд нэгдсэнээр хувь хүн бүр иргэний үүргээ ухамсарлан хүчирхийллийн дэргэдүүр дуугүй өнгөрөлгүй, шаардлагатай тохиолдолд 102, 107, 108 дугаарууд руу мэдээллэх, өөрийн үр хүүхдүүддээ цаг гаргаж тэднийг ямар нэг эрсдэлд орохоос нь өмнө хамгаалж байхаа амлаад байгаа .

Тус хөдөлгөөнөөс таван удаа шаардах тайван жагсаал хийсэн бөгөөд өнөөдөр 14.00-18.00 цагт Сүхбаатарын талбайд нэгдсэн жагсаал хийнэ.  

Тиймээс хүүхдийн хүчирхийллийн эсрэг аав ээж, ах эгч, асран хамгаалагчид болон Монгол улсын иргэн бүр  идэвхтэй оролцохыг "Нүдээ нээ" хөдөлгөөнөөс уриалж байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.