Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

'Очир' төвд 13 настай охин амиа алдсан хэргийн шүүх хуралд МЭХ-г ажиглагчаар оролцохыг зөвшөөрсөнгүй | Peak News

"Очир" төвд 13 настай охин амиа алдсан хэргийн шүүх хуралд МЭХ-г ажиглагчаар оролцохыг зөвшөөрсөнгүй

Б.Баясгалан
11 сарын 20, 2018

Монголын эмэгтэйчүүдийн холбооноос өнгөрсөн пүрэв гарагт мэдээлэл хийж, "Очир" төвд 13 настай охин амиа алдсан хэргийн шүүх хуралд ажиглагчаар оролцох, мөн тус шүүх хурлын үеэр шүүхийн шийдвэрийг зөв шударга гаргахад иргэдийн анхаарлыг хандуулж нөлөөлөх зорилгоор тайван жагсаал зохион байгуулна гэдгээ мэдэгдсэн.

Тэгвэл тайван жагсаал зохион байгуулах болон шүүх хуралд ажиглагчаар оролцох Монголын эмэгтэйчүүдийн холбооны хүсэлтийг Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс зөвшөөрөх боломжгүй гэсэн хариуг  тус тус ирүүлжээ.

Үүнтэй холбоотойгоор Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл "Иргэдийг сошиал орчинд нэгдэж, бяцхан охин амиа алдсан хэргийг хуулийн дагуу шударга шийдвэрлэхэд хүчээ нэгтгэхийг уриалж байна" хэмээн цахим хуудаснаа нийтлэжээ.

Тус хэргийг шүүх хурал 11 дүгээр сарын 21-нд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

Холбоотой сэдвүүд

13 настай охин мэх очир төв

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.