Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Ойр орчинд тань гэрлийн шонгийн утас ил байвал 1800-1200 утас руу залгаарай | Peak News

Ойр орчинд тань гэрлийн шонгийн утас ил байвал 1800-1200 утас руу залгаарай

peak.mn
07 сарын 06, 2018

Нийслэлийн Налайх дүүрэгт долоон настай охин тогонд цохиулж нас барсан харамсалтай хэрэг өчигдөр /2018.07.05/ гарчээ. Тодруулбал, тус дүүргийн дүүргийн зургаадугаар хороонд байрлах амралтын газрын хойно шонгийн модны тогтой утсанд өчигдөр 15.00 цагийн орчимд “Хүүхэд тогонд цохиулж нас барсан байна” гэсэн дуудлага тус дүүргийн цагдаагийн байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу шалгалт хийхэд амралтын газраас хойш 250 метрийн зайд газар унасан дугааргүй шонгийн модны цахилгаан утсанд долоон  настай охин дугуйтай явж байгаад цахилгаанд хүрч тогонд цохиулж нас барсан харамсалтай хэрэг гарсан байна.

Хэрэв таны амьдран суудаг газар орчинд гэрлийн шонгийн ил цахилгаан утас байдаг бол 1800-1200 утсыг тэмдэглээд аваарай. Мөн ойр орчиндоо траншейны нүх таггүй,  аюул дагуулсан асуудал байвал дээрх утсанд мэдээлэл өгч болох юм байна.

Энгийн утасны тарифтай 1800-1200 /Нийслэлийн мэдээлэл, лавлагааны утас/ утас нь нийслэл хотын хэмжээнд иргэдийн өргөдөл гомдол, мэдээллийг утсаар хүлээн авч холбогдох байгууллагуудад уламжилдаг . Мөн нийслэлийн харьяа байгууллагуудын утасны дугаар, байршил гээд холбогдох мэдээллүүдийг эндээс лавлаж болно.

Иргэн таны Нийслэлийн мэдээлэл, лавлагааны утсанд хандаж гаргасан өргөдөл гомдлыг 30 хоногт багтаан шийдвэрлэж, хариу өгнө. Харин 30 хоног хүлээх боломжгүй яаралтай шийдвэрлүүлэх асуудлыг Шуурхай удирдлагын төвийн 310005 утсанд хандан 24 цагт багтаан шийдвэрлүүлэх боломжтой.

1800-1200 утсаар дөрвөн оператор мэдээлэл хүлээж авдаг бөгөөд өдөрт дунджаар 240-280 иргэн ханддаг байна. Үүний 30 орчим нь өргөдөл, гомдол байдаг.

Харин үлдсэн нь мэдээлэл лавлах зорилготой дуудлага байдаг байна. Дийлэнх тохиолдолд ачилтын компаниуд хаанаас ямар машин ачсан, хаашаа хүргэснээ мэдээлж, иргэд машинаа хаана байгааг асууж залгадаг гэнэ. Тус лавлахын оператор "Манайх машин ачиж зөөвөрлөдөггүй гэдгийг хэлмээр байна. Харин ачуулсан машин хаана байгаа талаар мэдээллийг иргэдэд өгдөг" хэмээн хэллээ.


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.