Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

ОХУ-ын “Возрождение” компани Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад хамтран ажиллах хүсэлтээ... | Peak News

ОХУ-ын “Возрождение” компани Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлэв

Л.Дэлгэрмаа
11 сарын 25, 2022

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон холбогдох албаныхан өнөөдөр ОХУ-ын Санкт-Петербург хот дахь нийтийн тээвэр, тохижилтын “Возрождение” компанийн төлөөллүүдтэй уулзаж, хамтран ажиллах чиглэлээр санал солилцлоо. 

Тус компани нь Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа Хотын даргад уламжилсан юм.

Энэ үеэр Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төв /НБСШТ/-өөс Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлээр боловсруулсан “Богино хугацааны төлөвлөлт”-ийг  уулзалтад оролцогчдод танилцуулав.

Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Монгол Улс болон ОХУ нь найрсаг, харилцаа хамтын ажиллагаатай. 

Москва хот түгжрэлийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх туршлагыг сонсож, судалсан. Иймд Улаанбаатар хотод тулгамдаж буй уг асуудалд хамтран ажиллахад нээлттэй” хэмээсэн юм.

“Возрождение” компани нь Улаанбаатар хотын тээврийн загварчлалыг математикт суурилан боловсруулжээ. 

Гэхдээ  уг загвар бүрэн бэлэн болоогүй тул Улаанбаатар хотын бодит байдалтай уялдуулан цааш боловсруулах зорилгоор нийслэлтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаа аж.

Уулзалтын төгсгөлд талууд НБСШТ-д суурилан, түгжрэлийг бууруулах загварчлал боловсруулах чиглэлд хамтран ажиллахаар боллоо.

Холбоотой сэдвүүд

монгол-орос түгжрэл

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.