Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Орон сууцны I давхарт байрладаг хоолны газруудыг хаах санал гаргав | Peak News

Орон сууцны I давхарт байрладаг хоолны газруудыг хаах санал гаргав

Б.Баясгалан
07 сарын 05, 2018

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар орон сууцны нэгдүгээр давхарт байрладаг хоолны газруудын үйл ажиллагааг цуцлах саналыг Нийслэлийн захирагчийн албанд хүргүүлэх шийдвэр гаргалаа.

Нийслэлийн хэмжээнд нийт 800 гаруй хоолны газар орон сууцны нэгдүгээр давхарт байрладаг байна. Дээрх саналыг  иргэдийн гомдолтой холбоотой ийнхүү уламжилж байна. Хоолны үйлчилгээ явуулах зөвшөөрлийг Нийслэлийн захирагчийн ажлын албанаас олгодог ч хариуцлагын асуудал зөвхөн мэргэжлийн хяналтын байгууллагын нуруун дээр ирдэг гэдгийг хуралд оролцсон мэргэжлийн хяналтынхан онцлов.

НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун " Сая гаруй хүнтэй нийслэлд орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг хоолны газар 800 байна. Орон сууцны нэгдүгээр давхарт ажиллаж байгаа хоолны газруудыг зогсоох хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн. Хэрэв наймдугаар сарын 1-нээс өмнө үйл ажиллагааг нь зогсоохгүй бол Нийслэлийн захирагчийн ажлын алба тайлбараа өгөх ёстой. Зөвшөөрөл өгсөн хүмүүст ч хариуцлага тооцох ёстой. Бид хоол хүнсний салбарынханд олон жил сануулсан. Одоо сануулахгүй, үйл ажиллагааг нь зогсооно. Эрүүл ахуйн шаардлага хангасан хоол хүнс үйлдвэрлэгч нь ажиллаж, чадахгүй нь болих хэрэгтэй" гэв.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.