Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Орост авлигачдын мөнгийг тэтгэврийн санд шилжүүлнэ | Peak News

Орост авлигачдын мөнгийг тэтгэврийн санд шилжүүлнэ

peak.mn
10 сарын 09, 2018

Авлигын гэмт хэргийг илрүүлж, хурааж авсан хөрөнгө мөнгийг 2019 оноос эхлэн тэтгэвэр олгоход зарцуулна гэж ОХУ-ын Тэтгэврийн сангийн тэргүүн Антон Дроздов “Известия” сонинд мэдээлжээ.

Түүний тодруулан хэлснээр, авлигачдаас хурааж авсан мөнгийг одоогоор улсын төсөвт шилжүүлдэг бөгөөд юунд зарцуулсан нь тодорхойгүй байдаг. “Харин ирэх оноос эхлэн Төрийн Думд өргөн барьсан төсвийн төсөлд энэ мөнгийг Тэтгэврийн сангийн орлого байхаар хэдийн тусгасан бөгөөд авлигачдаас хурааж авсан мөнгийг гарцаагүй тэтгэвэр олгоход зарцуулах болно” гэж Дроздов хэлсэн байна.

"Авлигчдын хөрөнгө мөнгийг хааш нь шилжүүлж байгааг ёс суртахууны хувьд хүн бүхэн мэдэх ёстой. Хүмүүс ийм мөнгийг чухам юунд зарцуулж буйг тодорхой мэдэж байх хэрэгтэй. Хэдий хэмжээний мөнгө байх нь чухал биш” гэж Дроздов нэмж хэлжээ.  

Орост ажил хийдэг тэтгэвэрт гарсан хүмүүсийн орлогын дундаж хэмжээ 46 мянган рубль байна гэдэг дүгнэлтийг “Сбербанк”-ны судлаачид хийжээ. Тэдний судалгааг аравдугаар сарын 8-нд нийтэлсэн байна. Энэ нь дунджаар авч үзэхэд оросуудын тэтгэвэрт гарахаас өмнө авдаг цалингийн хэмжээнээс дээгүүр үзүүлэлт юм. Харин тэтгэвэрт гарах үед Оросын иргэдэд их хэмжээний хуримтлал байдаггүй бөгөөд хуримтлалын дундаж хэмжээ 150 мянган рублиэс хэтэрдэггүй байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Холбоотой сэдвүүд

орос тэтгэврийнсан

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.