Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Оскарын шагналд нэр дэвшигчдийг танилцууллаа | Peak News

Оскарын шагналд нэр дэвшигчдийг танилцууллаа

peak.mn
01 сарын 23, 2019

Америкийн кино академиас жил бүр зохион байгуулдаг Оскарын наадмын 91 дэх удаагийн шагнал гардуулах ёслолд нэр дэвшигчдийг мягмар гарагт олон нийтэд танилцуулжээ.

“Netflix” компанийн уран бүтээл "Roma" болон драм, инээдмийн киноны хоршил “The Favourite” кино хамгийн олон буюу тус бүр 10 шагналд нэр дэвшсэн байна.

"Black Panther" кино нь “шилдэг кино” шагналд нэр дэвшсэн супер баатруудын тухай анхны кино болсон бол энэ шагналын төлөө "BlacKkKlansman", "Bohemian Rhapsody", "The Favourite", "Green Book", "Roma", "A Star Is Born" болон "Vice" кино өрсөлдөж байгаа ажээ.

Ажиглагчдын үзэж буйгаар, “шилдэг эмэгтэй жүжигчин” шагналд Глен Клос болон Лейди Гага нарын хооронд хүчтэй өрсөлдөөн өрнөж магадгүй аж. Энэ нь нэгдүгээр сарын эхээр болсон “Алтан бөмбөрцөг” болон АНУ-ын Кино шүүмжлэгчдийн зөвлөлийн наадмын үеэр дээрх хоёр дүрийн хооронд гол өрсөлдөөн өрнөсөнтэй холбоотой юм.

Өнгөрсөн онд Оскарын наадмыг телевизээр 26.5 сая хүн үзсэн нь урьд байгаагүй хамгийн бага үзүүлэлт болсон бөгөөд энэ жил сонирхолтой олон кино болон уран бүтээлчид нэр дэвшиж байгаа тул үзэгчдийн тоо нэмэгдэнэ хэмээн мэргэжилтнүүд найдаж байгаа ажээ. 

Энэ жилийн Оскарын наадам Калифорни муж улсын Лос-Анжелес хотноо байрладаг “Dolby” театрт ирэх хоёрдугаар сарын 24-нд болно. 

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, CNN

Холбоотой сэдвүүд

оскарын шагнал нэр дэвшигч

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.