Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Рауль Кастрог дөрвөн хүүхдийнх нь хамт АНУ-ын хилээр нэвтрэхийг хоригложээ | Peak News

Рауль Кастрог дөрвөн хүүхдийнх нь хамт АНУ-ын хилээр нэвтрэхийг хоригложээ

Peak.mn
09 сарын 27, 2019

ВАШИНГТОН. /Xinhua/. Пүрэв гарагт АНУ-ын Төрийн департамент Куба улсын Коммунист намын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Рауль Кастро Руз болон түүний хүүхдүүдэд хилээр нэвтрэх хориг тавьжээ.

Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн мэдээлснээр, Венесуэлийн асуудалд Кубын гүйцэтгэж буй үүрэг болон Р.Кастрогийн “хүнийг эрхийг зөрчсөн үйлдэл”-тэй холбогдуулан Р.Кастро болон түүний дөрвөн хүүхдийн АНУ руу нэвтрэх эрхийг хассан аж. 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа хориг арга хэмжээ болон тусгаарлалтаар дамжуулан Кубыг чиглэсэн бодлогоо чангатгажээ. Төрийн департамент энэ сарын эхээр Кубаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгчийн газрын гишүүд болох хоёр дипломатчийг "АНУ-ын эсрэг нөлөөллийн ажиллагаа явуулах оролдлого хийсэн" хэмээн буруутгасан байна.

Кубын Гадаад хэргийн сайд Бруно Родригес дипломатчдыг буруутгаж буй явдлыг “бүдүүлэг гүтгэлэг” хэмээн шүүмжлээд, шинээр тавьсан хориг арга хэмжээ нь хоёр талын харилцааны хурцадмал байдлыг даамжуулах зорилготой хэмээн мэдэгдсэн байна. 

Есдүгээр сарын эхээр Кубын Ерөнхийлөгч Мигель Диас-Канель мэдэгдэхдээ, Вашингтоны засаг захиргаа Венесуэлийн эсрэг шахалт үзүүлэх кампанит ажил бүтэлгүйтсэнтэй холбогдуулан Кубыг онилж эхэллээ гэжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

ану хил рауль кастро

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.