Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Сайн түлш борлуулах зарим цэг түлшгүй болж, иргэд зутарчээ | Peak News

Сайн түлш борлуулах зарим цэг түлшгүй болж, иргэд зутарчээ

Х.Оргил
12 сарын 12, 2019

Хүйтний улирал ид эхэлж буй энэ үед түлш борлуулах зарим цэг түлшгүй болж иргэд зутарч байна. 

Тухайлбал Сүхбаатар дүүрэгт 12, Чингэлтэй дүүрэгт 13, Баянгол дүүрэгт 3, Сонгинохайрхан дүүрэгт 44 цэг, Хан-Уул дүүрэгт 1 цэг түлш савлах хүнгүйн улмаас түлш борлуулах боломжгүй болоод байгаа гэдгийг албаны хүн дурдлаа. Шалтгааныг тодруулахад,

“Тавантолгой түлш” компанийн үйлдвэр дээр цахилгааны эх үүсвэрээс үүдэлтэй доголдол гарч, жигд горимоор ажиллах боломжгүй байгаа учраас түлш борлуулах цэгүүдэд хомсдол үүссэн” хэмээн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн хэллээ.

Цахилгааны эх үүсвэргүйн улмаас зарим шугамд доголдол үүссэн, одоогоор 11 шугам ажиллаж байгаа, үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж борлуулах цэгүүдэд үүссэн түлшний хомсдлыг яаралтай шийдвэрлэхээр ажиллаж байна хэмээн “Тавантолгой түлш” компанийнхан тайлбарлаж байлаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан үйлдвэрийн бүх шугамыг бүрэн ажиллуулж түлш борлуулах цэгүүдийг яаралтай түлшээр хангахыг Тавантолгой түлш компанийн удирдлагад даалгаад нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцан ажиллана гэлээ.

Холбоотой сэдвүүд

сайн түлш шахмалтүлш

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.