Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Сансарт анх удаа хиймэл мах ургуулжээ | Peak News

Сансарт анх удаа хиймэл мах ургуулжээ

Peak.mn
10 сарын 10, 2019

МОСКВА. /TASS/. Израилын “Aleph Farms” компани ОХУ болон АНУ-ын түншүүдтэйгээ хамтран сансарт анх удаа хиймэл мах ургуулснаа “Twitter” хуудсандаа мэдээлжээ.

Олон улсын сансрын станцад /ОУСС/ явуулсан туршилтын аргын гол зорилго нь үхрийн булчингийн эд эс нөхөн сэргэх үйл явцыг хуулбарлах аж. Сансрын нисэгчид Оросын “3D Bioprinting Solutions” компанийн бүтээсэн 3D тусгай био-принтерийн тусламжтайгаар ердөө хэдхэн миллиметрийн хэмжээтэй, үхрийн хиймэл мах ургуулж чадлаа гэж био-принтерийн төслийн удирдагч Юсеф Хесуани мэдээлсэн байна.

Мах ургуулахын тулд “3D Bioprinting Solutions” компанийн мэргэжилтнүүд үхрийн эд эсийг авч, тусгай орчинд ургуулсныхаа дараа нь түүнээсээ булчингийн хиймэл эд эс гарган авч байгаа аж. Таталцлын хүчээр хязгаарлагддаг тул дэлхий дээр энэ үйл явц илүү удаан, мах нь нимгэн давхаргад ургадаг байна. Харин таталцлын хүч дэлхийтэй харьцуулахад бага байдаг ОУСС-д булчингийн эд эс маш сайн ургадаг бөгөөд энэ үйл явц илүү хурдан явагддаг аж.

ОУСС дээр “үхрийн мах үйлдвэрлэх” туршилтыг есдүгээр сарын сүүлээр хийсэн бөгөөд долоо хоног үргэлжилжээ. Мэргэжилтнүүд мөн туулай, загасны хиймэл мах ургуулахаар төлөвлөж байгаа гэнэ.

Нэг кг хиймэл мах үйлдвэрлэхийн тулд 10-15 мянган литр ус шаардагддаг байна. Одоогоор ОУСС дээр ийм хэмжээний нөөц байхгүй боловч юутай ч сансрын нөхцөлд хиймэл мах үйлдвэрлэх боломжийг судлахын тулд туршилт чухал гэж “Aleph Farms” компанийн хэвлэлийн мэдээлэлд дурджээ. Тус компани 3D био-принтерийн тусламжтайгаар үхрийн махны эд эсээс мах ургуулдаг байна.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.