Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Сэлэм эргүүлсэн С.Бямбацогтын хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болно | Peak News

Сэлэм эргүүлсэн С.Бямбацогтын хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болно

Х.Оргил
12 сарын 26, 2018

Олон нийтийн газар сэлэм эргүүлэн танхайрсан, бусдын биед гэмтэл учруулсан, хууль бусаар хар тамхи хэрэглэсэн, тээвэрлэсэн гэх хэргээр “сэлэм” хоч зүүгээд буй С.Бямбацогт нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно. Урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг мөрдөн байцаалтад буцаах эсэх, гэм буруутай эсэхийг хэлэлцэж шүүх хурлыг товлох юм.

Хэргийг эргэн сөхвөл өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 11-12-нд шилжих шөнийн 01.00 цагийн үед эхлээд Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Castle” буюу хуучнаар “Масс” диско баарны үүдэнд, дараа нь өглөөний 06.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11 хороонд байрлах “Ривер бич” амралтын газрын үүдэнд зодолдож, хоёрыгоо хүнд бэртээсэн юм. Энэхүү үйл явдал камерт хадгалагдаж үлдсэн байдаг.

Түүнд холбогдох хэргүүдийн мөрдөн байцаалт дуусч шүүхэд шилжүүлсэн байгаа аж. Сэжигтэн С.Бямбацогт, А.Одмөнх Г.Ганхуяг Ц.Ган-Эрдэнэ, Б.Элбэгсайхан нарт Эрүүгийн хуулийн 20.7-1, 20.16-2.1, 11.6.1-д зааснаар буруутгаж буй. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, 11.6.1.д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол 450 нэгжээс 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэлх хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-3 хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заажээ.

Холбоотой сэдвүүд

с.бямбацогт сэлэм

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.