Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Сэрэмжлүүлэг: Улсын байцаагчийн нэрээр луйвар хийхийг оролджээ | Peak News

Сэрэмжлүүлэг: Улсын байцаагчийн нэрээр луйвар хийхийг оролджээ

Б.Баясгалан
03 сарын 01, 2020

Төр засгийн шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ үед мэргэжлийн хяналтын байгууллагын нэрийг барьж аж ахуй нэгжийг залилах гэсэн оролдлого гарлаа. 

Тодруулбал, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах  нийтийн хоолны газарт улсын байцаагчийн ажлын хувцас өмсөж, үнэмлэх үзүүлсэн, өөрийгөө Сэрэнжав гэж танилцуулсан этгээд шалгалтаар явж буйгаа хэлжээ. 

Энэ асуудлыг харьяалах цагдаагийн байгууллагад шилжүүлэв. 

Мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөвлөгөөт болон удирдамжтай шалгалт хийх, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхээр очихдоо аж ахуй нэгж байгууллагадаа урьдчилан мэдэгддэг.

Түүнчлэн торгууль, шийтгэврийг тавихдаа бэлэн мөнгөөр бус, дансанд төвлөрүүлдэг. 

Иймд аж ахуй нэгж, байгууллага, иргэд мэргэжлийн хяналтаас явж байна гээд бэлэн мөнгө нэхэх, дансны дугаар өгвөл, удирдамж болоод биеийн байцаалтыг шалгах, харьяалах мэргэжлийн хяналтын хэлтсээс утасдаж лавлах, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 70128012 дугаарт яаралтай холбогдоорой.

Мөн тус хэргийн хохирогч болсон, мэдүүлэг өгөх шаардлагатай иргэд байвал Баянгол дүүргийн Цагдаагийн  хэлтэст яаралтай хандана уу.

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар

Холбоотой сэдвүүд

залилан мхег нмхг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.