Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Ш.Абэг огцорно гэсэн бодолтой байгаагаа хэлжээ | Peak News

Ш.Абэг огцорно гэсэн бодолтой байгаагаа хэлжээ

peak.mn
04 сарын 16, 2018

Улсын өмчит газрыг хэт хямд үнээр худалдсан гэх дуулиан шуугиан болон нэр хүндийнх нь түвшин буурч байгаатай холбоотойгоор Японы Ерөнхий сайд Шинзо Абэг огцорно гэсэн бодолтой байгаагаа тус улсын Ерөнхий сайд асан Жюнъитиро Коизуми илэрхийлжээ.

Тэрбээр хэлэхдээ “Нөхцөл байдал тун аюултай болоод байгаа. Ш.Абэ парламентын чуулган хаагдах үед огцорч магадгүй (парламентын чуулган 6 дугаар сарын 20-нд дуусна). 9 дүгээр сард болох Либераль ардчилсан намын тэргүүний сонгуульд Ш.Абэ гурав дахь удаагаа сонгогдож чадахгүй. Энэ нь ирэх жил болох парламентын дээд танхимын сонгуульд нөлөөлнө” хэмээн Ж.Коизуми “AERA” сэтгүүлд ярилцлага өгөхдөө хэлсэн байна.

Токио хотод өнгөрсөн бямба гарагт “Абэ огцор!”, “Энх тайвны төлөө!” гэсэн уриан дор болсон цуглаанд 50 мянган хүн оролцжээ. Харин дараагийн өдөр нь Ш.Абэ тэргүүтэй Японы засгийн газарт өгөх үнэлгээ 37 хувь болтлоо буурсан тухай “Киодо” агентлаг нийтэлсэн байна.

Улсын өмчит газрыг хэт хямд үнээр худалдсантай холбоотой хуйвалдаанд Ш.Абэ болон түүний эхнэр Акиэ нар холбоотой байж болзошгүй хэмээн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэг бус удаа мэдэгдэж байсан нь Ш.Абэгийн засгийн газарт өгөх үнэлгээ огцом буурч байгаагийн гол шалтган болоод байгаа юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Холбоотой сэдвүүд

ш.абэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.