Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Шонхорыг өндөр хүчдэлд цохиулж үхэхээс урьдчилан сэргийлэх сан байгуулжээ | Peak News

Шонхорыг өндөр хүчдэлд цохиулж үхэхээс урьдчилан сэргийлэх сан байгуулжээ

Х.Оргил
04 сарын 29, 2018

рабын Нэгдсэн Эмирт Улс /АНЭУ/ шонхор шувууг өндөр хүчдэлд  цохиулж үхэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 1 сая ам.долларын суурь хөрөнгө бүхий шинэ сан байгуулсан тухай тус улсын “Khaleej Times” өдөр тутмын сонин мэдээллээ.

АНЭУ-ын Яс аралд саяхан болсон нүүдлийн шувуудыг хамгаалах асуудлаарх олон улсын хуралдааны үеэр Абу-Дабигийн Байгаль орчны газрын гүйцэтгэх захирал Мохамед Аль-Боварди энэ тухай мэдэгдсэн байна.

Абу-Дабигийн Байгаль орчны газар Монголын “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-тай хамтран хийсэн нэгэн судалгааны тайланд дурдсанаар, туршилтад хамруулсан 10 км цахилгааны шугам сүлжээ тутам нь жилд 55 идлэг шонхорын аминд хүрч байжээ.

Аль-Боварди хэлэхдээ “Шонхор болоод бусад шувуу өндөр хүчдэлд цохиулж үхэж байгаа нь олон улсад тулгамдсан асуудлуудын нэг болоод байна. Бид өнөөдөр зөвхөн шувуудыг хамгаалах тухай ярьж байгаа юм биш. Шувууд бол эх дэлхийн эрүүл ахуйг тэтгэгчдийн нэг. Тиймээс засгийн газрууд болоод хувийн хэвшлийнхэн шувуудыг өндөр хүчдэлд цохиулахаас сэргийлэхийн тулд цахилгааны шон, шугам сүлжээг сайжруулахад анхаарлаа хандуулах хэрэгтэй байна” гэжээ.

Холбоотой сэдвүүд

идлэг шонхор шувуу

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.