Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Сирийн эсрэг хориг арга хэмжээг нэг жилээр сунгажээ | Peak News

Сирийн эсрэг хориг арга хэмжээг нэг жилээр сунгажээ

05 сарын 09, 2019

ВАШИНГТОН. /TASS/. Сирийн эсрэг дангаар авсан хориг арга хэмжээгээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дахин нэг жилээр сунгах шийдвэр гаргажээ. Энэ тухай Цагаан ордны мэдэгдэлд дурдсан байна.

“АНУ Ерөнхийлөгч Башар Асадын дэглэмийг хүч хэрэглэн, хүний эрхийг зөрчиж байна хэмээн буруутгаж байгаа бөгөөд Сирийн ард түмэнд үйлдэж буй хүчирхийллээ зогсоож, гал зогсоох дэглэмийг мөрдөхийг уриалж байна” хэмээн Америкийн төрийн тэргүүн мэдэгдсэн байна.

Хориг арга хэмжээг сунгаснаар 2004-2012 оны хугацаанд АНУ-ын эрх баригчдын Сирийн эрх баригчдын эсрэг тууштай авсан хориг арга хэмжээнүүд хүчин төгөлдөр хэрэгжинэ гэсэн үг юм. Энэ хориг хязгаарлалтын хүрээнд АНУ-д бүртгэлтэй хувь хүн, хуулийн этгээдүүдийн хөрөнгийг царцаах болон АНУ-ын хэд хэдэн төрлийн бараа бүтээгдэхүүний Сирид нийлүүлэх экспортод хориг тавих юм. 

“Сирийн Засгийн газрын бүрэлдэхүүн, бодлого, үйл ажиллагаанд орох өөрчлөлтийг анхааралдаа авснаар дангаар авсан хориг арга хэмжээг цаашид хэвээр үлдээх эсэхийг АНУ шийдэх болно” хэмээн мөн мэдэгдэлд дурдсан байна.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

башар асад сири

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.