Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Тайландын хаан гэрлэжээ | Peak News

Тайландын хаан гэрлэжээ

05 сарын 02, 2019

БАНГКОК. /Reuters/. Тайландын хаан Маха Важиралонгкорныг хаан ширээнд залах ёслол болохоос хэдхэн хоногийн өмнө тэрбээр өөрийн хамгаалалтын албаны даргатай гэрлэж, түүнд хатан хаан Сутида хэмээх цол хэргэмийг хүртээжээ.

Энэ талаар лхагва гарагт “Royal Gazette” сонин мэдээлсэн бөгөөд тухайн өдрийн орой болсон хуримын ёслолыг Тайландын телевизийн бүх сувгаар үзүүлсэн байна.  

2016 оны 10 дугаар сард Тайландын хаан Пумипол Адульядей таалал төгссөний дараа Үндсэн хуулийн дагуу түүний хүү М.Важиралонгкорн хаан болсон бөгөөд түүнийг хаан ширээнд залах ёслол ирэх бямба гарагт болох ажээ. 

2014 онд М.Важиралонгкорн “Thai Airways” агаарын тээврийн компанид онгоцны үйлчлэгчээр ажиллаж байсан Сутида Тидайг өөрийн хамгаалалтын албаны дэд коммандлагчаар томилж байжээ.

Зарим ажиглагч болон гадаадын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн үзэж буйгаар, хаан Сутида нар ойр дотно харилцаатай байсан боловч хааны ордноос тэдний харилцааны талаар огт мэдээлж байгаагүй аж.

Өдгөө 66 настай Тайландын хаан дөрөв дэх удаагаа гэрлэж буй нь энэ бөгөөд тэрбээр 1977, 1994, 2001 онд гэрлэж байжээ. М.Важиралонгкорн хоёр охин, таван хүүтэй бөгөөд тэдний нэгийг л угсаа залгамжлах хунтайж хэмээн албан ёсоор үздэг байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

тайланд хаан

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.