Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Татварын албаар үйлчлүүлсэн иргэдээс сэтгэл ханамжийг нь мессежээр авч эхэллээ | Peak News

Татварын албаар үйлчлүүлсэн иргэдээс сэтгэл ханамжийг нь мессежээр авч эхэллээ

Б.Баясгалан
01 сарын 10, 2019

Говьсүмбэр аймгийн Татварын хэлтэс 2019 оны нэгдүгээр сарын 07-ны өдрөөс Татварын албаар үйлчлүүлсэн иргэдээс төрийн гурван байгууллагатай хамтран сэтгэл ханамжийн судалгааг анх удаа мессежээр авч эхэллээ.

Татварын албаар үйлчлүүлсэн иргэдэд “Та сэтгэл ханамжаа 1-5 оноогоор илэрхийлнэ үү” гэсэн мессежийг 99541288, 92031288 дугаараас илгээж, ажилтан, албан хаагчдын хандлага, харилцаа, үйлчилгээг дүгнэх юм байна. Мөн дээрх дугааруудад иргэд Татварын албаны үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтээ мессежээр явуулж болох бөгөөд таны саналыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллах аж.

Тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Татварын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Авто тээврийн төв гэсэн дөрвөн байгууллага хамтран уг үйлчилгээг үйлчилгээндээ нэвтрүүлжээ. 

Өмнө нь Мобиком, Юнител зэрэг үүрэн холбооны операторууд үйлчлүүлсэн иргэдээсээ мессежээр санал авдаг байсан бол төрийн байгууллагуудаас анх удаа Говьсүмбэр аймгийн төрийн үйлчилгээний Татварын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Автотээврийн төв зэрэг төрийн үйлчилгээний байгууллагууд уг үйлчилгээг үйл ажиллагаандаа ийнхүү нэвтрүүлээд байна. 

Эх сурвалж: Татварын ерөнхий газар

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.