Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Тээврийн хэрэгслийн 'аз'-ын дугаарыг дуудлага худалдаагаар авах заавар | Peak News

Тээврийн хэрэгслийн "аз"-ын дугаарыг дуудлага худалдаагаар авах заавар

Б.Баясгалан
02 сарын 04, 2021

Тээврийн хэрэгслийн "аз"-ын гэх дугааруудыг дуудлага худалдаагаар зарахаар шийдвэрлэсэн. 

Энэ дагуу Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын хүрээнд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн тодорхой дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдааг зарлажээ. Дуудлага худалдаа 2021 оны 02 дугаар сарын 15-наас эхэлнэ.

Үүнтэй холбоотойгоор "аз"-ын дугаарын дуудлага худалдаанд хэрхэн оролцож, дугаар авах зааврыг хүргэж байна.

1. Автотээврийн үндэсний төвийн https://auction.transdep.mn// сайт руу орно.

2. Тус сайтын "Нэвтрэх" гэсэн хэсгийг сонгож, өөрийн товч мэдээллийг оруулан бүртгүүлнэ.

3. Бүртгүүлснээр таны имэйл хаягт код ирнэ. Тухайн кодоор орж "холбоос" хэсэг дээр дарснаар таны мэдээлэл шалгагдаж, баталгаажна.

4. Сайтын "Дуудлага худалдаа" цэс рүү орж хүссэн дугаараа сонгоно.

5. Өөрийн хэрэглэдэг Интернет банкаа ашиглан дэнчин байршуулна. 

6. Дуудлага худалдаа эхэлснээр оролцогчид ээлж дараалан үнээ нэмнэ. Хамгийн өндөр мөнгөн дүн оруулсан нь дугаараа өөрийн болгон авна.

Дугаараа авч чадаагүй бусад оролцогчийн мөнгийг буцаан олгоно. Дуудлага худалдаагаар олсон мөнгийг хүүхдийн төлөө үйлсэд зарцуулна гэдгийг Автотээврийн үндэсний төвөөс мэдэгдсэн.

Дуудлага худалдааны цахим хаяг: auction.transdep.mn

Дуудлага худалдаанд тавих дэнчингийн хэмжээ: 50,000 / тавин мянган/ төгрөг

Худалдан авах гэрээний нөхцөл: Хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч тухайн дуудлага худалдааны ялагч болох бөгөөд худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлж, “Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгаажна.

Холбогдох утасны дугаар: Лавлах утас 1900-1234

Дуудлага худалдаагаар худалдах улсын дугаарууд, дуудлага худалдаа эхлэх хугацаа

Энд дарж, зургийг томоор харна уу.

Сэтгэгдэл бичих (9)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.