Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Цагаачлалын хямралыг зохицуулах талаар хараахан тохиролцоогүй байна | Peak News

Цагаачлалын хямралыг зохицуулах талаар хараахан тохиролцоогүй байна

06 сарын 07, 2019

МЕХИКО. /TASS/. Цагаачлалын хямралыг зохицуулах талаар Мексик болон АНУ-ын төлөөлөгчдийн хооронд Вашингтон хотод хийж буй хэлэлцээ хараахан үр дүнд хүрээгүй байна гэж Мексикийн Гадаад хэргийн яамны төлөөлөгч Роберто Альварес твиттер хуудсандаа пүрэв гарагт мэдээлжээ.

“Хууль бус цагаачдын тоо нэмэгдсээр байгааг шийдэхийн тулд янз бүрийн хувилбарыг хэлэлцэж байна. АНУ цагаачлалд хяналт тавих арга хэмжээ авахыг харин бид цагаачлалын урсгал ирж буй бүс нутгуудыг хөгжүүлэхэд чиглэсэн гарцыг санал болгосон. Одоогоор бид тохиролцоонд хүрээгүй боловч хэлэлцээгээ үргэлжлүүлнэ” гэж Альварес бичсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хоёр улсын хилийн бүсэд үүссэн цагаачлалын хямралтай холбоотойгоор Мексикийн бараа бүтээгдэхүүнд зургадугаар сарын 10-наас эхлэн 5 хувийн татвар ногдуулахаар болсноо тавдугаар сарын 30-нд мэдэгдсэн юм. Хэрэв Мехико хууль бус цагаачлал төдийгүй мансууруулах бодисын наймааг таслан зогсоох дорвитой арга хэмжээ авахгүй бол ногдуулсан татварыг энэ оны 10 дугаар сар хүртэл сар бүр 5 хувиар нэмэгдүүлнэ гэдгийг тэрбээр анхааруулсан билээ.

Мексик болон АНУ-ын төлөөлөгчдийн хэлэлцээ зургадугаар сарын 5-нд Вашингтон хотод эхэлжээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

ану цагаачид

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.