Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Цагдаа нар руу хутгатай халдсан этгээд дэлбэрэлт үйлдэх гэж байжээ | Peak News

Цагдаа нар руу хутгатай халдсан этгээд дэлбэрэлт үйлдэх гэж байжээ

Б.Баясгалан
11 сарын 10, 2018

Австралийн Мельбурн хотод цагдаа нар руу хутгатай халдсан этгээд дэлбэрэлт үйлдэхийг завдаж байжээ гэж Австралийн цагдаа нарын мэдэгдсэнийг телевизийн “ABC News” суваг уламжилжээ.

Гэмт этгээдийн машинд хийтэй баллон байсан бөгөөд цагдаа нарын үзэж байгаагаар тэрбээр машинд гал тавихыг оролдсон байна. Викториа мужийн цагдаагийн дарга Грэм Эштоны мэдэгдэж байгаагаар, гэмт этгээд дэлбэрэлт үйлдэх зорилготой байсан хэдий ч үүнийгээ хэрэгжүүлж чадаагүй байна. Цагдаа нар гэмт этгээд рүү гал нээсэн бөгөөд тэрбээр эмнэлэгт нас баржээ.

Мельбурн хотод хутгаар зэвсэглэсэн этгээд цагдаа нар руу дайрсан тухай өнгөрсөн баасан гарагт мэдээлжээ. Энэ хэргийн улмаас 1 хүн амь үрэгдэж, 2 хүн бэртэж гэмтсэн байна. Австралийн цагдаа нар энэ хэргийг терроризм гэж үзэж байгаа бөгөөд  хэргийн хариуцлагыг “Лалын улс” террорист бүлэглэл хүлээсэн байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

/РИА Новости/

Холбоотой сэдвүүд

дэлбэрэлт хутгалах цагдаа

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.