Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Цайзаас зүүн Алтан-Өлгий рүү өгсөх замыг шинэчлэн засч, нээлээ | Peak News

Цайзаас зүүн Алтан-Өлгий рүү өгсөх замыг шинэчлэн засч, нээлээ

Б.Баясгалан
10 сарын 18, 2018

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз захаас зүүн Алтан-Өлгий рүү өгсдөг авто замын засвар, шинэчлэлтийн ажил дуусч, өнөөдөр бүрэн ашиглалтад хүлээлгэн өглөө.

Замын ажлыг улсын төсвийн хөрөнгөөс нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар “Экспресс зам” ХХК хоёр сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн байна. Тус зам нь 2 эгнээ бүхий 7 метрийн өргөн зорчих хэсэгтэй, хоёр талдаа тус бүр 1.5 метрийн өргөнтэй явган хүний замтай, лед гэрэлтүүлэгтэй юм.

Энэ хэсэгт анх 2003 онд зам тавьж байжээ. Үүнээс хойш ямар нэгэн засвар шинэчлэл хийгдээгүй 15 жилийн нүүр үзээд байсан юм.

Энэ үеэр нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр “Энэ хэсгийн иргэдийн хамгийн ихээр хүсэн хүлээж байсан замыг засч, шинэчлээд өнөөдөр ашиглалтад хүлээлгэн өгч байна. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг санхүүжилтийг нь хөөцөлдөж нааштайгаар шийдүүлж чадсан. Зарим хэсгүүдэд хөрсний ус маш ихээр гарч ирдэг, намагтай байсан. Үүнийг шийдэх хөрөнгийг НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар, Н.Баярмөнх нар гаргаж, дэмжин ажилласан” хэмээн ярилаа.

Нээлтийн ажиллагаанд УИХ, ЗГ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр болон холбогдох хүмүүс оролцов.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.