Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Цахим сэтгүүл зүйн ёс зүйн асуудал яригдах цаг болсныг онцлов | Peak News

Цахим сэтгүүл зүйн ёс зүйн асуудал яригдах цаг болсныг онцлов

Өнөөдөр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр, Монгол Улсад үндэсний сэтгүүл зүйн салбар үүсч хөгжсөний 105 жилийн ойн өдөр тохиож байна.

Энэхүү өдөрт зориулж сэтгүүл зүйн салбарынхны дунд “Хараат бус сэтгүүл зүй үндэсний форум” Соёлын төв өргөөнд болж байна. 

Хэлэлцүүлгийг нээж МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр нээж үг хэлсэн юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол улсын ерөнхий сайд Ү.Хүрэлсүх нарын мэндчилгээг хүргэв. Ерөнхий сайд Ү.Хүрэлсүх  “Монгол улсын сэтгүүл зүйн салбар дэлхий дахинд хагас эрх чөлөөтэй оронд орж байна. Цаашид бүтэн болгохын тулд хууль эрх зүйн орчинг сайжруулахад анхаарна” гэсэн юм. 

Мөн доктор Л.Норовсүрэн “Үндэсний сэтгүүл зүйн хөгжлийн түүхэн замнал ба 105 жил”, доктор Ж.Батбаатар “Сэтгүүл зүйн хөгжлийн өнөөгийн байдал, хандлага” сэдвээр илтгэл тавьлаа. Монголын сэтгүүл зүйн салбарын боловсон хүчнийг бэлтгэгч МУИС-ийн багш доктор профессор С.Зулькафиль хэлэхдээ “Монголын сэтгүүл зүйн анх үүсэхдээ хараат бусаар үүссэн. Анх тухайн үеийн нийгмийн сэхээтнүүд хамтран анхны сэтгүүлийг гаргаж байсан. 1921 оноос МАН-ын хараа хяналтанд орж эхэлсэн байдаг ажээ.Цаашид хөгжихийн тулд хэвлэлийн эрх чөлөөг анхаарах цаашлаад сэтгүүл зүйн ёс зүйн асуудал гээд анхаарах зүйл олон байна ” хэмээн онцлон хэлсэн юм. Форумын үеэр цахим сэтгүүл зүйн ёс зүйн асуудал яригдах цаг болсныг онцолж байлаа. 

Холбоотой сэдвүүд

сэтгүүл зүй ёс зүй

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.