Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Коронавирусийн вакцин хийлгэхгүй гэсэн хүнээс бичгээр баталгаа авна, хийлгэсэнд нь сертификат өгнө | Peak News

Коронавирусийн вакцин хийлгэхгүй гэсэн хүнээс бичгээр баталгаа авна, хийлгэсэнд нь сертификат өгнө

Б.Баясгалан
02 сарын 19, 2021

Манай улс коронавирусийн эсрэг вакциныг энэ сарын 22-ноос авчирч, 23-наас эхний ээлжийн хүмүүстээ хийж эхлэхээр төлөвлөсөн. Уг вакцинжуулалтад хамрагдсан иргэдэд "Вакцин хийлгэсэн" гэсэн утга бүхий гэрчилгээ олгох аж.

Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээллийн газрын дарга Ц.Ганзориг "Олон улсад энэ зохицуулалтыг мөрдөж байгаа. Агаарын тээврийн компаниудаас авахуулаад улс орнууд иргэдийг хилээр нэвтрүүлэхдээ коронавирусийн эсрэг вакцин тариулсан сертификатыг нь үндэслэхээ мэдэгдээд эхэлсэн. 

Вакциныг сайн дурын үндсэн дээр хийдэг учраас манай улс вакцин хийлгэхгүй гэсэн хүнээс бичгээр баталгаа авна, хийлгэсэн иргэддээ сертификат өгнө. Тухайн иргэн өөр улсын хилээр нэвтрэх, агаарын тээврээр зорчих зэрэгт сертификат шаардагдах учраас бид олгохоор төлөвлөсөн" хэмээлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Сертификатыг коронавирусийн эсрэг вакцины бүрэн тунг авсан хүнд олгоно. Бүрэн тун гэдэг нь эхний тунгаа хийлгэснээс хойш 21-28 хоногийн дотор хоёр дахь тунгаа тариулахыг хэлнэ. Улмаар 2 тунгаа хийлгэснээс хойш 14 хоносон хүн сертификатаа аваад "вакцинаар хамгаалагдсан" гэдэг эрх үүснэ. Гадаадаас ирж буй иргэдэд мөн ийм шаардлага тавьж, сертификатыг нь үндэслэж зохицуулалтууд хийнэ" гэв.

Сэтгэгдэл бичих (2)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.