Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
26 дахь удаагийн 'Түмэн тэмээний баяр' наадам болж өнгөрлөө | Peak News

26 дахь удаагийн "Түмэн тэмээний баяр" наадам болж өнгөрлөө

Дэлхийд ховор хоёр бөхт тэмээний цөм нь Монгол Улс. Улсын хамгийн олон тэмээтэй нь Өмнөговь аймаг. Улсын хэмжээнд 480.6 мянган тэмээ тоолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.7 мянга буюу 1.4 хувиар өссөн байна. Монголын хамгийн олон тэмээтэй Өмнөговь аймаг өнгөрсөн өвөл 148 200 толгой тэмээ тоолуулсан нь өмнөх оны мөн үеийнхээс 8.9 мянга буюу 5.7 хувиар буурсан үзүүлэлт болж байна. Удаад нь 58 мянган тэмээтэй Дорноговь, 52 500 толгой тэмээтэй Баянхонгор аймаг орж байна. 

Өмнөговь аймаг соёл, уламжлалаа таниулах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, тэмээний үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилгоор "Түмэн тэмээний баяр"-ыг 26 дахь жилдээ 02 сарын 01-нээс 02 сарын 03-ны өдрүүдэд Даланзадгад сумандаа зохион байгуулж байна. Тэмээний баярт 10 шахам аймаг, мөн олон улсын нийт 10 000 гаруй зочид, мөн малчид, худалдаачдын төлөөлөл хүрэлцэн ирж оролцлоо. 

“Түмэн тэмээний баяр 2025” наадмаар уламжлал болгон зохиодог "Тэмээтэй сайхан хос", "Шилмэл буур", "Шилмэл ингэ" шалгаруулах тэмцээн, “Тэмээн поло” тэмцээний тоглолт, тором, тайлаг тэмээний уралдаанаас гадна “Тэмээчид дуулж байна”  дууны уралдаан, тэмээний аж ахуйг үйлдвэржүүлэх “Монгол тэмээ–Тогтвортой хөгжлийн боломж” хэлэлцүүлэг, симфони найрал хөгжмийн тоглолт зэрэг 20 гаруй уралдаан тэмцээн, тоглолтыг зохион байгуулж, өнөөдөр өндөрлөж байна. 

Урьд жилүүдэд Өмнөговьчууд тэмээний баяраа гуравдугаар сарын эхээр зохион байгуулдаг байсан бол уур амьсгалын өөрчлөлт, дулааралтай холбоотойгоор өнгөрсөн жилээс ийн баяраа нэг сараар наашлуулж хийдэг болсон. 

“Түмэн тэмээний баяр 2025”-д нийт Өмнөговь, Дорноговь, Дундговь, Баянхонгор, Ховд, Хөвсгөл зэрэг аймгийн 21 сумаас 24 500 гаруй оролцогч, гадаадын 10 гаруй улс орны 100 гаруй мэргэжилтэн, аялагч жуулчид оролцлоо. Мөн таван аймгийн бизнес эрхлэгч 120 гаруй иргэн, 50 гаруй аж ахуйн нэгж худалдаа үйлчилгээ үзүүллээ. Зөвхөн сүү, цагаан идээн дээр хоёр өдөрт 78,2 сая төгрөгийн борлуулалт хийгээд байна гэж Өмнөговь аймгийн ХХААХҮГ мэдээллээ.   

 “Тэмээ судлалын төв” тэмээний төрөлжсөн эмнэлгийг 2025 онд ашиглалтад оруулна гэлээ. 

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат:

“Түмэн тэмээний баяр 2025” ыг нээж хэлсэн үгэндээ “Орон нутагт экспортын баримжаатай үйлдвэрлэлийг хөгжүүлэх тэмээний ашиг шим, бүтээгдэхүүнийг боловсруулах зорилгоор Хоногт 4-12 тонн ингэний сүү боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг төр хувийг хэвшлийн хамтын зарчмаар амжилттай байгуулсан. Мөн тэмээний ноос, хонины ноос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулаад байна.” гээд хоёр бөхт тэмээний ашиг шим, судлагдаагүй өвчнийг илрүүлэх оношлох эмнэл зүйн эмчилгээний аргыг боловсруулан нэвтрүүлэх зорилгоор тэмээний төрөлжсөн эмнэлэг “Тэмээ судлалын төв” 2025 онд ашиглалтад оруулна гэлээ. 

Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх:

“Тэмээний соёл нь өөрөө дэлхийн тэмээтэй орнуудтай харилцах харилцааны гүүр юм.  Энэ утгаар нь бид өндөр ач холбогдол өгөх ёстой. Соёлоо солилцох, судалгаа хөгжүүлэлт хийх, тэмээний ашиг шимээр дамжуулж худалдааны эргэлтээ нэмэгдүүлэх гээд ач холбогдол өндөр. Орон нутаг ийм бодлогоор 26 жил тэмээний баяраа аялал жуулчлалын томоохон эвэнт болгож хөгжүүлээд байна. Улсаас мөн тэмээний баярыг аялал жуулчлалын том арга хэмжээ гэж үзээд  хамтарч ажиллах хэрэгтэй юм. Бид дараагийн ээлжинд палеонтлогийн олдворууд дээр суурилсан аялал жуулчлал хөгжүүлэхээр зорьж байна. Өмнөговийн Баян заг, Хэрмэн цаваас эхлээд Монголын нутаг дэвсгэрээс хамгийн олон палеонтологийн олдвор олдсон газар нутаг бол Өмнөговь аймаг. Палеонтологийн дурсгалаар дэлхийд танигдсан аймаг. Үүн дээрээ суурилаад үлэг гүрвэлийн музей, парк байгуулах, түүнийг дагасан бусад үйлдвэрлэл үйлчилгээг бий болгохоор зорьж байна. Аймгаас хэд хэдэн групп музейн үзмэр дээр суурилсан аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлж байгааг хойд Америк, Япон улсад туршлагаас судалсан. Өмнөговь аймаг аялал жуулчлалын өөр томоохон бүтээгдэхүүн бий болгохоор төлөвлөж байна. Хувийн хэвшилтэй түншилж хийх боломж бий. 

Өмнөговь аймгийн ХХХААГ-ын дарга Ш.Бат-Эрдэнэ “Өмнөговь аймаг жилдээ сүүний зориулалттай 15-20 мянган ингэнээс ботго хүлээн авч байна. Төллөсөн ингэнийхээ 10 орчим хувийг саальд хэрэглэдэг. Хэрвээ 50 хувийг нь саальд ашиглавал аймгийн нийт ингэний сүүний жилийн ашиг 60 тэрбум төгрөгт хүрнэ. Тийм ч учраас бид ингэний сүүгээ экспортод гаргахаар НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, хувийн хэвшил, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар хамтран өдөрт 4 тонн сүү хуурайшуулах хүчин чадалтай ингэний сүүний үйлдвэрийг ашиглалтад оруулаад ажиллаж байна” гэлээ. 

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын залуу малчин гэр бүл Ж.Шинэбат, түүний гэргий Б.Мягмарсүрэн: 

Сүүлийн жилүүдэд "Түмэн тэмээний баяр"-ын "Сайхан тэмээтэй хос"-ын төрөлд байнга оролцож, тэргүүлж байсан гэр бүлүүд тэмцээнд олноор оролцов. Ханхонгор сумын залуу малчин Ж.Шинэбат, гэргий Б.Мягмарсүрэн нар бүх гоёл чимэглэл, эдлэл, тоногоо өөрсдөө урлаж тэмцээндээ оролцдог уламжлалтай. Тэдний торомноос нь эхлээд хосоор нь унаж оролцож байсан цагаан тэмээнүүд нь 11 настай атан тэмээ болж, бас бүл нэмжээ. Ихэр цагааны бүл хос тэмээнүүд нь үзэгчдийн  хайр харааг эрхгүй булааж байв. 

Ээж хүү хоёр малын сархинаган хувцсаар гангарч тэмцээндээ оролцов

“Түмэн тэмээний баяр”ын 2022, 2023 оны буухиа тэмцээнд дэд байранд орж байсан. Энэ жил анх удаа “Тэмээтэй сайхан хос”-ын тэмцээнд малын сархинаг, үс, ноос, түүхий эдээр хийсэн үндэсний уламжлалт хувцас хэрэглэлээ бэлтгэж өмсөж өрсөлдөж байна. Тэмээнийхээ бүх чимэглэл, гоёлыг өөрсдөө хийсэн.

-Та дээлээ малын сархинагаар бүр хээ гаргаад нийлүүлээд хийсэн гэлээ. Яаж хийдэг юм бэ? 

Миний бүтээл, дээл хэрэглэлд бага малын цоохор сархинаг, эсгий, тэмээний ноос орсон. Монгол гутлаа ч цоохор сархинагаар урласан. Бас бага малын шаарны яс, тэмээний шилээр хэт хутга, гаанс хийсэн. Энэ бүгдийг хийхэд нэлээн хугацаа шаардсан. Дутуу юмгүй бүрэн бүтэн тэмцээндээ оролцож чадлаа. Хүүгийнхээ гутлыг гар зүү ороож урласан. Үр хүүхдүүддээ өвлүүлэн үлдээнэ. Хүү маань ч өөрөө хийчихдэг.  Ач зээ үр үндсээрээ бүгд л үйл урлал хийж байна даа. 

Хүү Өлзийсүрэнгийн Батзаяа  Ээжийгээ дагаж гар урлалд суралцаж ган элдүүр, ширмэл ширдэг, эсгий бурантаг, зогдор яаж хийхийг эцэг эхээсээ суралцаж, үр хүүхдэдээ зааж сургаж өвлүүлж байна.  Тэмээгээ алт, мөнгө эдлэлээр гоёсонгүй. Ээжийнхээ хийсэн урлал, оюун ухаанаа зарж хөдөлмөрлөсөн энэ бүхнийг үнэлүүлэх гэж оролцож байна. Залуу малчдадаа малынхаа түүхийн эд бүрийг боловсруулбал юм болдог гэдгийг хэлмээр байна.  

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын тэмээчин Сосорын Батчулуун: 

80 давсан настай. Ингэ, буурьтайгаа тэмээний баярт ирсэн. Өнгөрсөн жилүүдэд сайхан хосын тэмцээнд хүүхдүүдтэй оролцож байсан. Энэ жил сайхан буурын тэмцээнд оролцохоор есөн настай бууртайгаа ирсэн байна. Зарим хүүхэд нь малчин, нэг хүү нь улсын аварга малчин. Тэмцээнд аавыгаа дэмжихээр хүүхдүүд нь хамт иржээ.  

                                 

Холбоотой сэдвүүд

ёсзаншил тэмээ түмэн тэмээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.