Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Уурхайн ухаш руу унаж осолдсон иргэнийг 15 хоногийн дараа оллоо | Peak News

Уурхайн ухаш руу унаж осолдсон иргэнийг 15 хоногийн дараа оллоо

Х.Оргил
06 сарын 07, 2019

Онцгой байдлын газрын алба хаагчид 15 хоногийн турш осолдсон ажилтны цогцсыг хайсны эцэст өчигдөр /2019.06.06/ 17.00 цагт олж, хууль хяналтын байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Осол өнгөрсөн сарын 23-ны 23:10 цагийн орчимд гарсан юм. 

Өнгөрсөн гуравдугаар сард Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ажлын хэсэг тус уурхайд шалгалт хийн осол гарсан газарт нурах эрсдэл үүссэн гэдгийг мэдэгдсэн байжээ. Улсын байцаагчийн дүгнэлтээр үйл ажиллагааг нь түр зогсоох шийдвэрийг хүртэл гаргасан байдаг.

Тухайн үед ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь туслан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж ажиллаагүй, ус болон газар ашиглах гэрээг холбогдох байгууллагатай байгуулаагүй гээд олон зөрчил илэрсэн үл хайхран үйл ажиллагаа явуулснаас болж уг хэрэг гарчээ.

Талийгаач  Б нь 29 настай бөгөөд осол гарахын өмнө хөрс нурж байгаа талаар гэр бүлийнхэндээ дуулгаж байжээ. Гэсэн хэдий ч овоолго зөөж тээвэрлэн ашиглалт явуулсан талбайд нөхөн дүүргэлт хийх явцдаа “Хово 371” загварын ачааны автомашинтайгаа уурхайн ухаш буюу нуур руу унаж осолдсон юм.

Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Ж.Отгонхүүгээр ахлуулсан улсын байцаагчдыг томилон холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, ослын шалтгаан, нөхцөлийг газар дээр нь шалгаж, дүгнэлт гаргахаар ажиллаж байна.

Холбоотой сэдвүүд

төмөрзам экоалтанзаамар

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.