Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

'Төрийн ордны зүүн талд цөмөрч үүссэн нүхийг хоёр хоног судална' гэв | Peak News

"Төрийн ордны зүүн талд цөмөрч үүссэн нүхийг хоёр хоног судална" гэв

Б.Баясгалан
08 сарын 08, 2019

Төрийн ордны замын зүүн талд байрлах Хүмүүнлэгийн ухааны их сургууль орчмын хэсэг газрыг Цагдаа, Онцгой байдлын албанынхан хамгаалалтад аваад буй талаар өмнө нь бид мэдээлсэн.

Бороо ихээр орсны улмаас хэсэг газар цөмөрч, хөндий нүх үүссэн байна. Зоорь байж болзошгүй тус нүх ямар учиртайг судалж байна гэсэн тайлбар өгөөд буй.

Энэ талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас "Тус нүх рүү хүн орж унах эрсдлээс хамгаалж цагдаагийн байгууллага ажиллаж байна. Юу байсан болох, ямар нэгэн суваг байгаа эсэхийг Аврах ангийнхан ирж үзэхэд 6:8 метрийн хэмжээтэй усаар дүүрсэн хуучны зоорь байна. Нуралт үүсэх магадлалтай учир ажилчид нүх рүү ороход аюулгүй байдлыг хангуулах үүднээс Онцгой байдлын алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан зөвлөмж өгч ажиллаж байна. Хуучны зоорь учир соёлын өв илэрч магадгүй гэж Соёлын өвийн холбогдох мэргэжилтнүүдийг дуудсан. Хоёр хоног судалгаа хийгээд соёлын өвд тооцогдох ямар нэгэн зүйл гарахгүй бол эргэж битүүлээд зогсоол хэлбэрээр нь ашиглана" гэсэн мэдээлэл өглөө. 

Тус газарт Тагнуулын байгууллага, Онцгой байдал, Цагдаагийн алба хаагчид, Нийслэлийн мэргэжлийн хяналт, Соёл урлагийн газар,  Археологийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд ажиллаж байна.

Холбоотой сэдвүүд

хамгаалалт хөндий нүх зоорь

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.