Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Тянанмэний талбайд болсон хядлагад өртсөн залуусын дурсгалыг хүндэтгэж, Хонконгт 180.000 хүн жагслаа | Peak News

Тянанмэний талбайд болсон хядлагад өртсөн залуусын дурсгалыг хүндэтгэж, Хонконгт 180.000 хүн жагслаа

Э.Мөнхтуяа
06 сарын 06, 2019

1989 онд Бээжингийн Тянанмэний талбайд болсон ардчилсан хөдөлгөөний жагсаалд оролцсон олон залуус цуст аллагын үеэр амиа алдсан. Тэдгээр залуусын дурсгалыг хүндэтгэж,  Хонконгчууд нэгдэн жагсчээ. Жагсагчид ихэвчлэн хар болон цагаан өнгийн хувцас өмсөн оройн 6-7 цагийн хооронд цугласан байна. 

Зөөлөн бороо орж байсан тул тэдний ихэнх нь борооны цув, шүхэртэй ирсэн ба тэдэнд баттерейгаар цэнэглэдэг лаа тараажээ. Тус цуглаанд бүх насныхан оролцсоноос гадна тэргэнцэр, таягтай иргэд ч ирж оролцсон байна. Оролцогчид хандивын хайрцагийг 100, 500 хонконг доллараар дүүргэсэн байв.

Хүмүүсийн олонх нь өмнөх жилүүдэд уг жагсаалыг алгасдаг байсан бол энэ жил оролцохоор цугласан нь олны маргаан дагуулсан шинэ хуулийн заалт (extradition bill)-тай холбоотой аж. 

“Уг заалтыг нэвтрүүлэх хууль хүчин төгөлдөр болсон цагт Хонконгийн үндсэн байр суурь устах болно. Учир нь бид Хятадыг бодвол илүү эрх чөлөөтэй гэдгээрээ ялгардаг” хэмээн 28 настай оюутан Вонг Вай Юн Өмнөд Хятадын Өглөөний Постд хэлсэн байна. Оройн 8 цагаас хойш хөл бөмбөгийн талбай хүмүүсээр дүүрсэн ба тэд лаа асаан гартаа барьсан бол зохион байгуулагчид хөгжим тавьж, шуугиант үйл явдлын бичлэгийг дэлгэцэн дээр харуулжээ.

Тус цуглаанд 180.000 гаруй хүн оролцсон бол өмнөх жил 115.000 хүн оролцож байжээ. Мөн 37.000 орчим цагдаа байсан хэмээн мэдээлжээ.

Эх сурвалж: nextshark.com

Холбоотой сэдвүүд

жагсаал хонконг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.